Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Ардчилсан намын жагсаалтаар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга, БНСУ-ын парламентын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилж батлуулав
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж батлуулав. Эдгээр хуулийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын нэр бүхий 9 гишүүний хамт өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганы 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталсан юм.

Хуулиар цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтер, мопед зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангилал, жолоодох насны хязгаар, хөдөлгөөнд оролцох нөхцөл, жолоочийн эрх, үүрэг, аюулгүй ажиллагааны шаардлагыг хуульчилж, нийтийн хэрэгцээний тээврийн хэрэгслийн түрээс, үйлчилгээний үйл ажиллагаанд зохицуулалт бий болгосон. Мөн насанд хүрээгүй хүүхдийг эдгээр тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахтай холбоотой хариуцлагыг тодорхой болгож, хүүхэд, залуусын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хууль 2026 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байна.
ХУУЛЬ ТОГТООХ БОЛОН АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
УИХ-ын гишүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл:


УИХ-ын гишүүний Ажлын хэсгийн болон хяналтын үйл ажиллагаа:
2024 он
● 2024 оны 09 дүгээр сард УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүд Монгол банкны үйл ажиллагаатай танилцав.
● УИХ-ын даргын 2024 оны 7-р захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт 3 удаагийн хэлэлцүүлэг болон ерөнхий хяналтын сонсголын үйл ажиллагаанд оролцов.
● 2024 оны 10 дугаар сард “2025 оны Төсвийн урсгал зардлыг бууруулах ажлын хэсэг”-т ажиллаж, 12 дугаар сард Монгол Улсын 2025 оны төсвийг анх удаа алдагдалгүй батлахад оролцож ажиллав.

● 2024 оны 11 дүгээр сард УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
● 2024 оны 12 дугаар сард агаарын бохирдлоос үүдэлтэй томуу, томуу төст өвчний дэгдэлт, тэр дундаа хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдалтай танилцахаар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очиж ажиллав. Энэхүү уулзалтын мөрөөр хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эх болон эмнэлгийн удирдлага, мэргэжилтнүүдээс гарсан санал, хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад албан бичгээр хүргүүллээ.
2025 он
● 2025 оны 01 дүгээр сард Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн хүрээнд татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн саналыг сонсох үе шаттай хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан. Эдгээрээс “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

● 2025 оны 02 дугаар сард “Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт хоёр өдрийн УИХ-ын хяналтын ерөнхий сонсголд оролцов. Энэ хүрээнд УИХ-ын 22 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг бүтэн сарын хугацаанд 3 дэд хэлэлцүүлгийг иргэд, олон нийтэд нээлттэй зохион байгуулсан.
● 2025 оны 04 дүгээр сард УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
● 2025 оны 05 дугаар сард орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Бид эмэгтэйчүүд” чуулганыг 21 аймаг, 9 дүүргийн нийт 800 гаруй эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан. Уг чуулганд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг тэлэх” нь сэдэвт илтгэл танилцуулсан.

● 2025 оны 10 дугаар сард Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зарчмын зөрүүтэй 11 санал гаргав. Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийг ахалж, 2025 оны 11 дүгээр сард УИХ-ын гишүүдийн хамт Стандарт, хэмжил зүйн газарт очиж ажиллав.

2026 он
● 2026 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдаж, Үндэсний бодлогын хороонд болон аймгийн намын хороонд нэр дэвшсэн гишүүдийг сонгон батламжилсан ба уг хуралдаанаар Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргын сонгууль болж УИХ-ын гишүүн П.Батчимэг даргаар сонгогдов.
● 2026 оны 03 дугаар сард нийслэлээс хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд Ардчилсан намаас нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан.
● 2026 оны 06 дугаар сард Малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголд оролцсон.

● 2026 оны 06 дугаар сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулсан Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.
● 2026 оны 06 дугаар сард УИХ-ын ЭЗБХ-ны тогтоолоор байгуулсан Санхүүгийн хоршооны тухай /шинэчилсэн найруулга/” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.
● 2026 оны 06 дугаар сард “УИХ-ын асуулгын цаг”-аар “Нийгмийн хамгаалал уу, Нийтийн халамж уу” сэдвийн хүрээнд Ерөнхий сайдаас асуулт асууж, мэтгэлцэв.

● 2026 оны 08 дугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дэлхийн 24 орны 25 Парламентын гишүүдтэй хамтран “Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форумд оролцсон.
УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэв
2024 он
Намрын чуулганы хугацаанд байнгын хороодод 9 зарчмын зөрүүтэй санал гаргасан.
2025 он
Хаврын чуулганы хугацаанд Байнгын хороодод 12 зарчмын зөрүүтэй санал, Нэгдсэн чуулган болон байнгын хороодын хурлаар 5 хуулийн төсөл болон холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлж үг хэлж, асуулт асуув.

Намрын чуулганы хугацаанд байнгын хороодод 3 зарчмын зөрүүтэй санал, Нэгдсэн чуулган болон байнгын хороодын хурлаар 10 гаруй хуулийн төсөл болон холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлж үг хэлж, асуулт асуув.
2026 он
Хаврын чуулганы хугацаанд Нэгдсэн чуулган болон байнгын хороодын хурлаар 13 хуулийн төсөл болон холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлж үг хэлж, асуулт асуув.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
БНСВУ-ын Үндэсний ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав /2024.09/
Монгол-Вьетнамын бүлгийн гишүүний хувиар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассемблейн батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны байнгын хорооны гишүүн, залуу төлөөлөгчдийн бүлгийн дэд дарга Чинь Суан Ан тэргүүтэй төлөөлөгчидтэй Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв.
БНХАУ-д ажлын айлчлал хийв /2025.02/
“Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах МУ-ын Ерөнхий сайдын албан айлчлалд оролцов.
БНСУ-тай хамтын ажиллагааны талаар санал солилцов /2025.04/
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассемблейн дарга Ү Вон Шиг, түүний гэргий Шин Гён Хэ, болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр албан ёсны уулзалтанд оролцов. Энэ үеэр хэд хэдэн асуудлаар санал солилцож, хоёр орны парламентын төвшинд анхаарч ажиллалаа.

Бүгд Найрамдах Итали Улсад айлчлав /2025.05/
Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүдийн хамтаар Бүгд Найрамдах Итали Улсад албан ёсны айлчлал хийлээ.
“Парламентын хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн асуудлаар туршлага солилцох” арга хэмжээнд оролцов /2025.09/
Монгол, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Парламентын хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн асуудлаар туршлага солилцох” арга хэмжээ зохион байгуулав. Уг арга хэмжээнд Монгол-Швейцарын парламентын бүлгийн даргын хувиар оролцлоо.
Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалтад оролцов /2025.09/
“Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь Тогтвортой ирээдүйн бодлого” сэдэвт уг чуулга уулзалтад оролцож, төлөөлөгчидтэй санал солилцлоо.
Түүнчлэн:
-2025 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр албан ёсны уулзалтанд оролцсон.
-УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн даргын хувиар 2025 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад албан захидал явуулав. Үүний үр дүнд 2025 оны 12 дугаар сард Швейцар-Монголын парламентын бүлэг Женев хотод байгуулагдав.
-2025 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали улсад хийсэн албан ёсны айлчлалд оролцсон.
-2026 оны 04 дүгээр сард Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Кристина Мартиг хүлээн авч уулзав.
-2026 оны 09 дүгээр сард УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн даргын хувиар тус бүлгийн дэд дарга Дав.Цогтбаатарын хамт Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөл дэх Швейцар-Монголын парламентын бүлгийн дарга Лорен Верлигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

