
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 10 сард 28,1 сая тонн нүүрс экпортолж, орлого нь 2 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 8,9 сая тонн, 48,3 хувиар өссөн үзүүлэлт юм. Монгол улс 2025 онд 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс 11-р сарын 1-ний байдлаар 104 сая тоннд хүрээд байна. Үүнээс 28,3 сая тонн нь “Эрдэнэс Тавантолгой”-н экспорт юм. Экспортын үндсэн гарц Гашуунсухайт боомтоор 2025 онд 40.8 сая тонн нүүрс экспортолсон бол 2026 оны эхний 10 сард 40 сая тонн даваад байна. Үүний 22,7 сая тонн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспорт юм. Сүүлийн өдрүүдэд нүүрс, зэсийн экспорт саарсан гэж байгаа ч 2026 оны төлөвлөсөн хэмжээнээс даваад байна. Үүний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн Ханги боомтоор экспортолж буй нүүрсний хэмжээ 1 дүгээр сартай харьцуулахад 7,5 дахин өсч, 5.8 сая тонн нүүрс экпортлосон байна. Ханги боомтоор экспортолж буй нүүрсний хэмжээ тогтвортой нэмэгдэж байгаа нь улсын эдийн засаг, экпортод чухал ач холбогдолтой юм.
“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Бид 2026 онд Үндэсний баялгийн санд 480,3₮, төсөвт 1 их наяд₮-ийн ноогдол ашиг төвлөрүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого 2026 оны эхний есөн сард 1 тэрбум 964 сая ам.доллар буюу 7 их наяд орчим төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 68,1%-иар өссөн үзүүлэлт юм. Улс, орон нутгийн төсөвт 1,422.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 132.7%-иар давуулан биелүүлээд байна. Улс, орон нутагт төлсөн татвар, хураамж, төлбөр нь 2025 оны мөн үеэс 28.4%-иар өслөө” гэж мэдээллээ.
