
Монголын говь нутагт дураараа дуригсан Хятад Lin Zhongwen
Монгол Улсын Их Хурлын гишүүн Цагааний Мөнхбат Дундговь аймгийн засаг дарга Самданнямын Мөнхбат АНХААРАЛДАА авна уу?
БНХАУ-ын иргэн Lin Zhongwen нь Мөнхийн жонш ХХК аар Монгол Улс-д 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар авч Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр “Цант уул уурхай” гэх газарт жонш олборлож байна.
Тухайн этгээд нь Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэж Уулын төлөвлөгөөний ажлын зургийн дагуу биш сорчилж олборлодог, уурхайн талбайд усалгаагүй тоосжилт ихтэй нөхцөлд хөдөлмөр аюулгүй байдлын стандартгүйгээр иргэдийг ажлуулдаг, уурхайн колонк газардуулгагүй, мөн байгаль орчинд үйл ажиллагаа явуулаагүй гэх мэт хуурамч тайлан илгээж татвараас зайлсхийж байна.
Мөн Монгол Улсын иргэд, аж ахуй нэгжээр ажил гүйцэтгээд хөдөлмөр ажлыг хөлсийг өгөлгүй залилан мэхэлж байна.
2026 оны 06 дугаар сард Монгол компаниар гэрээт ажил /талбай цутгалт/ хийлгэсэн боловч гэрээний дагуу
20.000.000 /хорин сая төгрөг/ ийг өгөлгүй харааж доромжилж /танай Монгол Улсын хууль гэж ямар юм байдгийн цагдаа, шүүхээрээ яваад аваарай гэх мэт үгээр доромжилж хөөсөн байна.
Мөн тухайн уурхай дээр тээвэр хийсэн, техник түрээсэлсэн Монгол Улсын иргэдийн ажлын хөлс 500 гаруй сая төгрөгийг өгөлгүй олон иргэд хохиролтой явна.
Монгол ажилчдыг дарамталж Хөдөлмөрийн тухай хууль бусад хуулийг ноцтой зөрчиж байна.
Бид газар дээрээс нь сурвалжлах болно.
