Баялаг цөлмөгчдийн дараагийн алхам — Хэвлэлийн эрх чөлөөг шүүхээр дарж, ам хамхих оролдлого

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхэд заналхийлсэн ноцтой үйл явдал өрнөж эхэллээ.

Иргэн Б.Чинбат (Урьханы), Г.Ариунболд нар “бодит бус мэдээллээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн үзэж, 242,220,122 төгрөгийн эдийн бус сэтгэл санааны хохирол хэмээн “Оллоо” ХК-ийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тус нэхэмжлэл нь доорх мэдээлэл, дүрс бичлэгүүдийг мэдээллэж, сошиалд олон нийтийн анхааралд хүрсэнээс болж гаргасан нэхэмжлэл юм. Та анхааралтай үзээрэй!

https:/www.facebook.com/share/v/1YHq75CxGv/

https:/www.facebook.com/share/v/1PgZkqiCs4/

Өөрөөр хэлбэл, дээрх мэдээллийг олон нийтэд хүргэсний төлөө их хэмжээний мөнгө нэхэмжилж, хэвлэл мэдээллийн байгууллагад шүүхийн дарамт үзүүлж байна гэж үзэх нөхцөл үүсээд байна.

Ингэсэнээр ямар мэдээлэл нийтэлж болох, болохгүйг шүүхийн маргаанаар дамжуулан зааж өгдөг жишиг тогтох аюул бий хэмээн хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

Шалгахгүй байгаа олон ноцтой асуудлууд:

Иргэн Б.Чинбат (Урьханы), Г.Ариунболд, Д.Ичинхорлоо нартай холбоотой дараах ноцтой асуудлуудын талаар олон эх сурвалж мэдээллэж ирсэн.

Үүнд:

● Татвараас зайлсхийсэн байж болзошгүй асуудлууд

● Бусдын эд хөрөнгийг залилах замаар авсан гэх хэрэг

● Хуурамч бичиг баримт үйлдсэн гэх мэдээлэл

● “Штайнколе” ХХК-ийн 1.5 сая тонн нүүрсийг БНХАУ-д худалдсан гэх асуудал

● Булган аймгийн Бүрэгхангай суманд 2022 онд 200–500 кг алт хууль бусаар олборлосон байж болзошгүй хэрэг гэх мэт гэмт хэргийн шинжтэй байж болох олон асуудал яригдсаар ирсэн ч эдгээрийг хууль, хяналтын байгууллага бүрэн гүйцэд шалгаж шийдвэрлэлгүйгээр өнөөг хүрсэн.Гэрч, мэдээлэл бүхий иргэдийг уриалж байна.

Дээр дурдсан болон үүнтэй холбоотой бусад гэмт хэргийн талаарх мэдээлэл, нотлох баримт, гэрчийг олон нийтэд ил болгохыг бид уриалж байна.

Энэ чиглэлд Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл хамтран ажиллах болсныг мэдэгдэж байна.Шударга ёсны төлөө ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллгууд дарамтад автахгүй,

олон нийтийн мэдэх эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэсээр байх болно.

“Хулгай хар мөртэй” — Шүүхийн шийдвэрүүд өөрчлөгдөж эхэллээ.

“Урьханы” хэмээн олонд танигдсан Б.Чинбат, мөн түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нарт холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 2 дугаар сарын 11-нд Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн байна.

Тус шүүхээс:

● анхан шатны шүүхийн цагаатгах шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

● хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан байна.

Энэхүү хэрэг нь 15 тэрбум төгрөгийн залилангийн шинжтэй асуудалтай холбоотой.

Мөн Б.Чинбат нь:

● 500 кг орчим алт хууль бусаар олборлосон,

● нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй ашигт малтмалтай холбоотой хэрэгт нэр холбогдсон гэх мэдээллүүд гарч байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 24.2-т заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” заалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл ч бий.

Мөн 10 гаруй эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд учирсан хохирлын хэмжээ нь “жирийн хэн нэгний төсөөлөхөөс давсан” хэмээн эх сурвалжууд мэдээллэдэг.

Шүүх хуралд оролцсон бүрэлдэхүүн

Тухайн давж заалдах шатны шүүх хуралдаанд:

● шүүгч Т.Шинэбаяр даргалж

● шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг

● нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр● прокурор Б.Бат-Эрдэнэ мөн хохирогчийн төлөөлөгч Ван Лян, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, орчуулагч А.Энхжаргал, цагаатгагдсан тал болон тэдний өмгөөлөгчид оролцжээ.

Шударга ёсны төлөөх тэмцэл үргэлжилнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үндсэн үүрэг бол олон нийтэд үнэнийг хүргэх явдал юм. Шүүхийн маргаан, их хэмжээний нэхэмжлэл нь сэтгүүл зүйн дуу хоолойг айлгах, боомилох хэрэгсэл болж хувирах ёсгүй. Даравч далдайна, Булавч бултайна.