Модун хааны нэгтгэн тохинуулсан, нүүдэлчин овог, аймгуудын анхны төрт улс болох Хүннү гүрэн, Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс, монгол үндэстний уг гарвал, төрт ёсны уламжлал, монголчууд бидний хүн төрөлхтөний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, өвөг дээдсийн үйл хэрэг, үзэл санааг судлан шинжлэх, маргаантай сэдвүүдийг нэг мөр болгон түгээн дэлгэрүүлэх нь монголчууд бидний эрхэм үүрэг билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024 оны 166 дугаар зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвөлгөөнийг зохион байгуулахаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа.

Уг ажлын хэсэг хуралдаж, зөвөлгөөний бэлтгэлийг хангахаар ажиллаж байна.
