Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суух Элчин сайдаар томилогдоод буй Г.Тэнгэр гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр 21 улсад суух Элчин сайдын нэрсийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганы төгсгөлөөр хэлэлцэн баталсан.

Үүний хүрээнд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэнг эгүүлэн татаж, тус улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилсон билээ. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр, Элчин сайдаар томилогдсон ч одоогоор тухайн улсад очиж жуух бичгээ өргөн бариагүй байгаа Г.Тэнгэр нь Сар шинийн баярын өмнөхөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргасан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрийнхээ биед халдсан байж болзошгүй гэх бөгөөд уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл цацагджээ. Мөн зарим эх сурвалжийн зүгээс уг хэрэг томилгоотой холбоотойгоор замхрах вий гэх хардлага байгааг дурдсан байна.

Гэсэн хэдий ч албан ёсны байгууллагаас баталгаажуулсан мэдээлэл одоогоор нийтэд ил болоогүй байна. Ямар ч тохиолдолд, албан тушаал, нэр хүндээс үл хамааран хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой билээ. Энэ асуудлын талаар холбогдох байгууллагын албан ёсны мэдээллийг хүлээх нь зүйтэй юм.