Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.04) энэ оны наймдугаар сард манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар ирээд байгаа тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуй, заншилтай манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, цөлжилт, газар...
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр боллоо
Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 2030 он хүртэл тус сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлийн санхүүжилт зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит хэрэгцээтэй нийцэж байгаа эсэхийг бодлогын түвшинд нягтлах шаардлагатайг хөндөж...
Боловсролын сайд П.Наранбаяр, дэд сайд Д.Гантулга, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон тус яамны газар, хэлтсийн дарга нар өнөөдөр нийслэлийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ
Боловсролын сайд П.Наранбаяр боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэл, тэр дундаа сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, удирдлагын менежментийг сайжруулах чиглэлээр баримталж буй зорилт, арга хэмжээг танилцуулж, газар дээрх санал, бодит хэрэгцээнд тулгуурлан шийдвэр гаргах нь чухал болохыг онцоллоо. Нийслэлийн боловсролын байгууллагын удирдлагууд салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, санхүүжилт, хүний нөөц,...
Боловсролын сайд П.Наранбаяр Өвөрхангай аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг болон албаны бусад хүмүүсийн хамт энэ долоо хоногийн эхээр Өвөрхангай аймагт ажилласан. Орон нутгийн удирдлага болон СӨББ, ЕБС, Политехникийн коллежийн удирдлагуудтай уулзсаны дараа зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Арвайхээрийн 2 дугаар сургууль 1600 сурагчтай. Тэдний дунд ялгаатай хэрэгцээтэй 76 хүүхэд байна. 2001 онд долоон хүүхэдтэйгээр нээгдэж...
“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ (2023–2026)”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Боловсролын дэд сайдаар ахлуулсан орон тооны бус зөвлөл хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, арга хэмжээг тодорхойллоо
Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох газрын дарга нар болон НҮБ-ын Хүүхдийн Сан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны төлөөлөл багтдаг. Хуралдаанаар боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын уялдаа холбоог бэхжүүлж, бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгаалал, хөгжил,...
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлангийн хурал энэ сарын 3, 4-ний өдрүүдэд болж өндөрлөж байна. Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг болох Засвар, механикийн завод өнгөрсөн онд 133.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дөрвөн тэрбум төгрөгийн эдийн засгийн хэмнэлттэй ажиллажээ. Тодруулбал, цутгамал бүтээгдэхүүн 4854 тонн, механик боловсруулалттай эд анги 2484 тонн, металл хийц...
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 4-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчим эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүй 2026 оны...
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер суурилуулж, нэгдсэн системд холбож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж ажиллаж байна. Ухаалаг камерын системээр Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр...
ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРОХ “СЭРГЭЛЭН” ДЭД СТАНЦЫН ГҮЙЦЭТГЭЛ 92 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй “Сэргэлэн” дэд станц болон бусад бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд Г.Занданшатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцав. “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж буй бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм. Тус дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд...
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрөөс иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан долоон байршил болгож нэмэгдүүллээ. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал, Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой. Хонины мах 13 мянган төгрөг, үхрийн мах 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн...

