
Боловсролын сайд П.Наранбаяр боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэл, тэр дундаа сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, удирдлагын менежментийг сайжруулах чиглэлээр баримталж буй зорилт, арга хэмжээг танилцуулж, газар дээрх санал, бодит хэрэгцээнд тулгуурлан шийдвэр гаргах нь чухал болохыг онцоллоо.
Нийслэлийн боловсролын байгууллагын удирдлагууд салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, санхүүжилт, хүний нөөц, цалингийн нэмэгдэлтэй холбоотой асуултууд тавьж, санал бодлоо илэрхийллэв.
Уулзалтаар яригдсан нийтлэг асуулт хариултаас түүвэрлэн цувралаар оруулах болно.
