ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас 2009 онд бүртгэгдсэн “Монгол ардын бүжиг Бий биелгээ” өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийг Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургууль...
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээг аялал жуулчлалын салбарын гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэх бөгөөд Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө...
“ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР” ТЭМЦЭЭН 22 ДАХЬ ЖИЛДЭЭ ЭХЭЛЛЭЭ
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн өнөөдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Анх 2003 онд Зэвсэгт хүчний нийт зургаан ангийн дунд эхэлж байсан тус тэмцээн өдгөө 22 дахь удаагаа зохион байгуулагдаж, БХЯ, Зэвсэгт хүчний нэгтгэлүүдээс гадна Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, ОБЕГ, ШШГЕГ...
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг шалгаж байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлээд удаагүй байгаа билээ. Цагдаагийн байгууллагад Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн ойролцоо явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна. Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж, 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд...
Хойд болон Төвийн бүсийн сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Азийн хөгжлийн банкны техник туслалцааны TA10099-МОН төслийн хүрээнд “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн системийн хөгжүүлэлт болон хэрэглээ” сэдэвт бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж буй. Өнөөдөр Хойд болон Төвийн бүсийн аймгуудын төрийн албан хаагчдад зориулсан...
Төр, нийгмийн зүтгэлтэн, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр тохиож байна.
УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон төр, нийгмийн зүтгэлтнүүд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
“Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮГ нь өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг түрээсийн уян хатан нөхцөлөөр дэмжиж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй орон нутгийн сайн жишээ болжээ.
Хүнс, өргөн хэрэглээ, ахуйн бараа бүтээгдэхүүнээс гадна уламжлалт хийц шингэсэн гар урлал, үндэсний өв соёлыг илтгэсэн бүтээлүүд гээд нийт 120 гаруй түрээслэгч, бизнес эрхлэгчид энд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд өвлийн улиралд нэг м.кв тутамд 20000 төгрөг, зуны улиралд 17000 төгрөгөөр түрээсэлж байгаа нь зах зээлийн ханшаас хэд дахин хямд төдийгүй, нутгийн брэндүүдийг нэг дор...
УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсад ажиллав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын гишүүн, Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромарын урилгаар 2026 оны 01 дүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ. Энэ нь хоёр улс 1993 онд дипломат харилцаа тогтоосноос хойших Улсын Их Хурлын гишүүд Хорватын парламентад...
Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Монгол Улсын засгийн газраас баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийгдэж байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшн 2026.01.30-ний өдрөөс хэрэглээнд нэвтрээд байна. Цахим хөгжил, инновац харилцаа холбоон сайд Э.Батшугар: Бизнес эрхлэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утаснаасаа компаниа байгуулж, үйл ажиллагаа...
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
…Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 13000 төгрөгөөр борлуулж буй. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.

