🇲🇳Монгол Улсын засгийн газраас баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийгдэж байна.

“Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшн 2026.01.30-ний өдрөөс хэрэглээнд нэвтрээд байна.

✅Цахим хөгжил, инновац харилцаа холбоон сайд Э.Батшугар: Бизнес эрхлэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утаснаасаа компаниа байгуулж, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр төрийн үйлчилгээнүүдийг “E-Business” системд нэгтгэж бүрэн цахимжуулах ажил үе шаттай явагдаж байна. Энэ хүрээнд E-Business платформ мобайл аппликейшныг нээлээ.

“E-Business” Аппликейшнийг ашигласнаар: Нийт 953 төрлийн үйлчилгээг гар утсаараа авна Жишээлбэл:

📍Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар хялбар, найдвартай авах

📍Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ гар утаснаасаа хянах, удирдах,

📍29 төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авах,

📍Танилт нэвтрэлтийн ДАН системийн эрхийн бүртгэлээр нэвтрэлт, баталгаажуулалт

📍QR кодоор баталгаажсан лавлагаа, тодорхойлолт ашиглах,

📍Төрийн үйлчилгээний төлбөрийг нэг дороос төлж ГАР УТАСНААСАА БИЗНЕСЭЭ ХЯНАЖ , УДИРДАНА.

Цаашлаад энэ нь бизнесийн дижитал шилжилтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн идэвх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн алхам болох юм гэлээ.