Нэг жилд 30.500 км зам туулав
2024-2025 онд нийт 20 удаагийн албан томилолтоор говийн бүсийн 4 аймгийн 45 сумаар 11.000 км замыг туулж, 5000 иргэдтэй уулзалт хийжээ. Ингэж явахдаа уул уурхайн бүс нутгуудад амьдарч байгаа иргэдтэй газар дээр нь очиж уулзан нөхцөл байдалтай танилцаж ажилласан. Бүс нутагт тулгамдаж буй асуудлууд, иргэдийн санал хүсэлтийг тухай бүр сонсож, шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай ч мөн танилцсан. Үүнийхээ хажуугаар Ардчилсан намынхаа гишүүдийн хамтаар “Хөх Монголын Хөх туг” Байгалийн баялгийг иргэн бүрд аянд нэгдэн Монгол эх орныхоо 20 аймгаар нийт 10.500 км замыг туулан 20.000 иргэдтэй уулзалт хийжээ. Нэг ёсондоо тэр жил хүрэхгүй хугацаанд нийтдээ 21.500 км замыг туулсан байна. Үүнийхээ сацуу иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 500 гаруй албан бичиг /гомдол, санал, хүсэлт/ ирүүлснээс холбогдох газар руу уламжлан, 250 гаруй гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

Ангасан говийнхоо цангааг тайлах усны төсөл
Монголын говь дэлхийд алдартай. Эрдэс баялгийн үүц, үлэг гүрвэлийн олдворууд, байгалийн сонин сайхан тогтоц, ан амьтан гээд тэнд үзэж харах, магтан бишрэх зүйл цөөнгүй. Очиж үзээгүй хүмүүс амьдралгүй мэт төсөөлдөг ч хэдэн мянган жилийн туршид говьчууд газар нутагтаа дасан зохицож, сайн сайхан амьдарсаар ирсэн. Мэдээж амьдралынх нь эх булаг ус. Баянбүрд, Хулангийн цавчаал, худаг гээд тэдэнд усныхаа асуудлыг шийдчихдэг өөрсдийн гэсэн онцлогтой арга барилууд бий. Харамсалтай байгалийн дулаарал, хүний буруутай үйлдэл, хариуцлагагүй уул уурхайгаас үүдэн усны хомсдол нэгэнт нүүрлэчихээд байгаа. Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэгэн чухал төслийг Монгол Улсын Засгийн газар эхлүүлсэн. Тэр нь Орхон-Онги, Хэрлэнэ-Тооно төслүүд юм. Эдгээр ажлыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан манлайлан говийн бүсээс Ардчилсан намаас сонгогдсон гишүүдийнхээ хамтаар эхлүүлээд байна.
Онги-Цагаан бургастай усан цогцолборын нийт өртөг 309 тэрбум төгрөг. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх Цагаан бургастайн тохойд Онги голын усыг боож байгуулах усан цогцолбор нь 26 метрийн өндөр, найман метрийн өргөнтэй байна. Ингэж хиймэл нуур үүсгэснээр Онги гол цаашаа өрийн урсацаараа урсаад тасарчихаад байдаг говь нутагтаа хээлэн мяралзана гэсэн үг. Онги бол говь нутаг руу урсдаг цорын ганц гол. Харамсалтай нь яг говь нутагт очихоороо урсгал нь тасарчихдаг. Харин бороо хур элбэгтэй жил бол урсдаг. Ингэж урссан жил нь говьчууд “Онги ирлээ” хэмээн баяр хөөр болж, найр наадам үүсгэх шахуу зүйл болдог юм билээ. Говьчууд ингэж л усыг хүндэтгэдэг, хайрладаг, амьдралыг тэтгэгч гэдгийг нь нэн эртнээс мэддэг ард түмэн.

ОНЦЛОХ АЖИЛ:
– ХАВДРЫН ЭМНЭЛЭГ
2025 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж дахин хэлэлцсэнтэй холбогдуулан “Хавдар судлалын төв II” төслийг хэрэгжүүлэх төсөв тавиулахаар санаачилсан. Үүнд нийт 46 гишүүн нэгдэж “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийн дэд бүтэц эхлүүлэх бэлтгэл ажил хангах, эмнэлгийг өргөтгөж, ачааллыг бууруулахад зориулж 34 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэхүү ажил нь түүний гишүүн болохоосоо өмнө эхлүүлсэн санаачилга юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 47 захирамжаар байгуулсан “Хавдар судлалын төв II”-ийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тэрээр багтан ажиллаж байна.

Монгол хүний төлөө
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг эсэргүүцсэн.
“Монгол хүний төлөө, Монголын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалахын төлөө юу ч хийгээгүй учраас 220 гаруй мянган монгол хүн хүний нутагт дүрвэж ажил хийж ар гэрээ тэжээж яваа. Өргөн барьсан хуулийнхаа үзэл санаанд “285 мянган ажиллах хүч хэрэгтэй” гэж дурдсан байсан.
Гаднаас импортлохыг хүсч байгаа тэр тоо аргагүйн эрхэнд эх нутгаа, гэр бүлээ орхиод гарсан монголчуудын тоотой бараг тэнцэж байна. Монгол иргэнээ эх орондоо ажилтай, орлоготой сайхан амьдруулах боломжийг бий болгохын төлөө оюун ухаанаа дайчлан ажиллах ёстой. Чадварлаг, боловсролтой, ухаалаг, хариуцлагатай олон монгол боловсон хүчин та нараас болоод эх орондоо ажиллаж, амьдарч, ахин дэвшиж чадахгүй чадахгүй харийн оронд дүрвэж яваа гэдгийг бүү март, хуулийн төслөө оройтоогүй дээр нь татаж авна уу” гэж эсэргүүцсэнээр хууль санаачлагч төслийг буцаан татсан.

Уул уурхайн үйл
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн хүсэлтийг үндэслэн Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд тус тус хандаж 7 жилийн турш хийж чадаагүй гацсан ажлыг хэрэгжүүлсэн. Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг 2025 онд багтаан гүйцэтгүүлэхээр болсон. Уул уурхайн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх анхны тохиолдол бөгөөд тус ажил нь цаашид иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах жишиг болох чухал ач холбогдолтой юм.

– “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн ажлын хэсгийг ахлав
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хянан шалгах, судлах холбогдох санал дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн хамт Дорноговь аймагт байрлах Газрын тос боловсруулах үйлдвэртэй танилцав.

– Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцов
Дорноговь аймагт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-д панелистаар оролцон Говийн бүсэд тулгамдаж буй асуудлуудын тухай танилцуулж саналаа хүргүүлэв. Ингэснээр Засгийн газраас 233 дугаартай “Говийн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” болон 234 дугаартай “Говийн бүсийн эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг тус тус баталж, 5 үндсэн чиглэлээр 38 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тус тогтоолоор Говийн бүсийн эдийн засгийг төрөлжүүлэх, бүс дэх аймгуудын эдийн засгийн тогтвортой өсөлт, тэнцвэртэй хөгжлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд үүрэг болгосон. Тухайлбал, Шивээхүрэн, Ханги боомтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу өргөтгөл, шинэчлэлийн ажлыг батлагдсан төсвийн хүрээнд эхлүүлж, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парк, “Гэрэлт говь” үйлдвэрлэл, технологийн паркийн үйлдвэрлэлд шаардагдах төмрийн хүдэр, коксжих нүүрс, жонш болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлээс нийлүүлэх боломжийн талаар судалж, танилцуулах, Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийн үлдэгдэл санхүүжилт болон Даланзадгад-Гурвантэс чиглэлийн авто замыг гүйцээн барьж дуусгахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг судалж, танилцуулах болно. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан суманд хэрэгжүүлэх 100МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын төслийг 2025 онд багтаан эхлүүлэх, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хэрэгжүүлэх 50 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг орон нутгийн бонд гаргах замаар шийдвэрлэх санал боловсруулж, танилцуулах, Говийн бүсийг усжуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах зардлыг “Эрдэнэс Монгол” нэгдлээс санхүүжүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх зэрэг шийдвэрүүд гарсан юм.

– Ураны асуудлаар ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүдээс бүрдсэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, нутгийн иргэдийн санал, гомдлыг сонсож, хамтран ажиллах чиглэлээр ажлын хэсэг байгуулах хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Үүний дагуу Ерөнхий сайдын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаартай захирамжаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордын хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай танилцах, ураны төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор хамтарсан уулзалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано майнинг” энгийн хувьцаат компани хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан. Үүнтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, гомдлын хүрээнд бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, санал, гомдлыг сонсох, Ураны хүдэр олборлолт болон боловсруулалттай холбоотой үйл ажиллагаанаас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн үнэлгээ, шинжилгээг хийх, Хийсэн үнэлгээ, шинжилгээг болон газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан бодит, үнэн зөв мэдээллийг тус тус иргэд, олон нийтэд танилцуулах зэрэг 6 арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай албан шаардлагыг “Бадрах энержи” ХХК-д хүргүүлсэн.

“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллав
“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нь мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэж заасныг эсэргүүцсэн. Ингэхдээ “Улсын Их Хурлын гишүүн хоёр тохиолдолд дахин сонгогддоггүй. Намдаа таалагдаагүй тохиолдолд, нөгөөх нь дэвшээд ард түмэн сонгоогүй тохиолдолд. Гишүүнээр 4 жил ажилласан хүн нэг жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байдлыг зогсооно” гэж өөрийн байр суурийг илэрхийлэн, хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барих санал гаргасан. Харамсалтай нь тухайн үед гишүүдийн олонх дэмжээгүй юм. Гэсэн хэдий ч тэрбээр энэхүү төслийг бүрэн эрхийнхээ хугацаанд өргөн барьж хэлэлцүүлэн батлуулна гэсэн хатуу байр суурьтай буйгаа хэвлэлээр мэдэгдэж байв.

“Хөх Монголын хөх туг” аян
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн хувьд “Хөх Монголын Хөх туг” аянд нэгдэж Байгалийн баялгийг иргэн бүрд уриан дор Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Ө.Шижир нарын хамт Монгол эх орныхоо 20 аймагт очиж, иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” Мөн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын 34-50 хувийг “Баялгийн сан”-д төвлөрүүлэх саналыг иргэдээс цуглуулсан.
Тус аяны талаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монгол орон бол асар их баялагтай. Өнөөдөр улсын хэмжээнд хайгуулын 1036 лиценз буюу 5.1 сая га талбайд, ашиглалтын 1731 лиценз 1.8 сая га талбайд байна. Үүнээс 212 хайгуулын, 419 ашиглалтын лиценз буюу 483 мянган га талбайд гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгж. Харин дотоодын томоохон ордуудад мэдээлэлд ойр, эрх мэдэл албан тушаалаа ашиглан нийт монголчуудын баялагт эзэн суусан цөөн гэр бүл байгаа нь нэгэнт ил болсон. Үүний тод жишээ нь, 2008 онд С.Баярын Засгийн газрын үед Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Тавантолгойн бүлэг ордоос “Ухаа худаг”-ийг “Энержи Ресурс” ХХК (MCS)-д өгсөн нь өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байна. Энэ бол илтэд хууль бус үйлдэл. Цаашдаа энэ байдлыг таслан зогсоох цаг нь болсон” хэмээн онцлон хэлсэн байдаг юм.


2025-2026
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нь байгаль орчны салбар, тэр дундаа говийн бүсийн усны хомсдолыг бууруулах, говийг усжуулах стратеги төслүүдийг бодит ажил болгох чиглэлээр онцгой идэвх санаачилга гарган ажиллаж байна. Тэрбээр Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийг ахлан, хууль эрх зүйн орчныг шинэчлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн дуу хоолойг төрийн болон дэлхийн түвшинд хүргэхэд тууштай анхааран ажиллаж байна.

“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулав
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн санаачилгаар Төрийн ордонд бодлогын хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, БОУАӨЯ, ХХААХҮЯ, Усны газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мянганы сорилтын сан болон салбарын 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов. Усны асуудлыг дан ганц байгаль орчны бус, нийгмийн эрүүл мэнд ба үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх, усны стандартыг олон улсын жишигт нийцүүлэх талаар нэгдсэн шийдэлд хүрсэн юм.

“Усны үнэ цэн” хэлэлцүүлэг явууллааа
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн санаачлагч, ахлагч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн санаачилгаар тус хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, БОУАӨЯ, ХББОСЯ, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мянганы сорилтын сан болон иргэд, салбарын эрдэмтэн судлаач нарын 120 гаруй оролцогч оролцлоо.
Хэлэлцүүлгийн зорилго нь хуулийн төслийг шинэчлэн боловсруулах хүрээнд Монгол Улсын усны нөөц, усны чанар, эрүүл ахуй, усны аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, сорилт, эрх зүйн шинэчлэл, үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг олон талт оролцоонд тулгуурлан хэлэлцэж, усны нэгдсэн бодлого, хамтын ажиллагаа, цаашдын шийдлийн талаар санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн.


Говийг усжуулах “Онги-Цагаан бургастай” төслийн ТЭЗҮ-ийг танилцуулав
Уг судалгаа эхэлснээс хойш бүтэн 44 жилийн турш хүлээгдсэн говийг усжуулах томоохон төслийн суурь судалгаа амжилттай дуусаж, хоёр дахь шат болох Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг орон нутгийн иргэдэд танилцуулах ажил эхэллээ. Засгийн газар, УИХ болон төслийн гүйцэтгэгч компанийн төлөөллөөс бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгийн 10 суманд ажиллаж, иргэд олон түмний саналыг сонссон юм. Усны үнэ цэнийг гүнээ мэдэрдэг говь нутгийн иргэд, аймгийн удирдлагууд уг төслийг талархан хүлээж авлаа. /2026.09.20/



НҮБ-ын “COP17” хурлын индэрт говийн усны асуудлыг хөндөв
COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн “Ус-Газар-Хүмүүс: Шинжлэх ухаан, бодлого практикийн уялдаа” дээд түвшний хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Монголын говьд нүүрлээд буй усны хомсдол, цөлжилт, уул уурхайн гүний усны хэрэглээний асуудлыг дэлхийн “чихэнд” хүргэлээ.

Говийн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг уулзалтыг зохион байгуулав
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн санаачилгаар, МҮХАҮ-ийн танхим болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэмжлэгтэйгээр Говийн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн анхдугаар уулзалт, сургалт 2025 оны 11 дүгээр сарын 30-нд амжилттай болж өндөрлөсөн юм. Энэхүү арга хэмжээнд Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгуудын 80 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, Төрийн ордны үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ бизнесийн орчин, татвар, эрх зүйн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уулзалтын үеэр тэрбээр орон нутагт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг бодлогын түвшинд дэмжих нь бүс нутгийн эдийн засагт чухал ач холбогдолтойг онцолсон юм. /2026.05.03/

Усны элч түшээ болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын Тусгай элчээр томилогдов
Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг дэлхий нийтээр “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Монгол Улсад “УС БА ТЭГШ ЭРХ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. Арга хэмжээнд БОУАӨЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч нар болон энэ чиглэлийн судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг “Усны элч түшээ”-гээр өргөмжилж буйг зарлав.
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдаан (COP-17) 2026 оны наймдугаар сард Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлыг бэлтгэн зохион байгуулах Үндэсний хорооны хуралдааны шийдвэрээр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа нарыг COP-17 хурлын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх Тусгай элчээр томилсон юм.
Тусгай элчээр томилогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нь үндэсний болон олон улсын хэмжээнд цөлжилттэй тэмцэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт татах чиглэлээр идэвхтэй ажиллав.

Нөлөөллийн бүсийн иргэдийн эрүүл мэндийг үнэлэх шинэ жишгийг эхлүүлэв ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ҮНЭЛЭХ ШИНЭ ЖИШГИЙГ ЭХЛҮҮЛЭВ
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдэд өгсөн амлалт болох Цагаан-Овоо багийн иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлүүлэх болон Нөлөөллийн бүсийн тухай хууль батлах ажлууд амжилттай эхэлж, бодит ажил хэрэг болж байна.
Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн (НЭМҮТ) Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны мэргэжилтнүүд 2026 оны 9 дүгээр сард Цогтцэций суманд ажиллалаа. Мэргэжилтнүүд нөлөөллийн бүсэд хамрагдах хүн амын бүлэг, хөрс, усны дээж авах байршлуудыг тогтоож, иргэдэд үнэлгээний зорилго, ач холбогдлыг танилцуулан мэдээлэл хүргэсэн юм.
Цаашид Цагаан-Овоо багийн иргэдийн цусан дахь биомаркерын шинжилгээ хийх, уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, агаар, ус, хөрсний чанарын мэдээллийг цуглуулах болон эрүүл мэндийн байгууллагын өвчлөл, нас баралтын дүн шинжилгээний ажлууд үргэлжлэн хийгдэнэ.
Уул уурхайн нөлөөллийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэхдээ зөвхөн газар, хөрөнгийг нь үнэлж, нийгмийн байдал болон эрүүл мэндийг нь орхигдуулдаг байсан буруу тогтолцоог өөрчлөх анхны алхам ийнхүү хийгдэж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 1.3 хувийг ашиглалтын, 3.6 хувийг хайгуулын талбай эзэлж байгаа бөгөөд уул уурхайн сөрөг нөлөөллөөс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, нөхөн олговор олгох сайн жишгийг хуульчлан тогтоох нь зайлшгүй шаардлагатай юм. /2026.09.17/

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба амьдрал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлав
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан говийн бүсийн ЕБС-ийн нийт сурагчдын дунд “Ус бол амьдрал” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Залуу үед усны үнэ цэн, нөөц бололцоо, байгаль орчноо хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд олон зуун сурагчид идэвхтэй оролцож, өөрсдийн санал бодол, шийдлийг уралдуулсан юм.
Уралдаанд шалгарсан сурагчдад шагналыг “Ус ба тэгш эрх” чуулганы үеэр гардуулсан бөгөөд уралдааныг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан говийн бүсийн аймгуудаас шалгарч ирсэн сурагчдыг Төрийн ордонд тусгайлан хүлээн авч уулзан, баяр хүргэж, амжилт хүслээ. /2026.03.19/

“Цөлжилтийн эсрэг төсөв-2026”хэлэлцүүлэг явуулав
Байгаль орчны салбарын төсвийн талаарх хэлэлцүүлгийг говийн бүсийн УИХ-ын гишүүд, АН- ын бүлгийн ажлын албатай хамтран Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын газар нутгийн 76 хувь нь цөлжилттэй, газар нутгийн доройтол 23 хувьтай, усны хомсдолд орсон байхад бид мөнгөө харамлах ёсгүй. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, харьяа агентлагууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, байгаль орчны салбарын эрдэмтэн судлаачид, ТББ -ууд болон иргэдийн төлөөллүүд болох 120 гаруй хүн оролцлоо.


“Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах арга хэмжээ”-г хэлэлцүүлэв
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаар ахлуулсан Улсын Их хурал дахь БОХХААБХ-ны “Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг Монгол Улсын хэмжээнд усны нөөцийг хамгаалах, цөлжилт, бэлчээрийн газрын доройтлын тухай сэдвүүдээр өрнөлөө.


ЭРГЭХ ХОЛБОО
Өнөөдрийг хүртэл хугацаанд Төрийн ордон, Парламентын боловсролын хөтөлбөрийн хүрээнд 4000 гаруй иргэдийг хүлээн авч уулзан, 700 гаруй өргөдөл, санал гомдлыг албан бичгээр хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэн , хариу өгч ажилласан.



Өмнөговьд хуулийн төслүүдийг танилцуулав
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан орон нутагт ажиллах хуваарийнхаа хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Даланзадгад сумдад ажиллаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэдэд мэдээлэл хүргэн, санал хүсэлтийг нь сонсон, уулзалт болон мэдээллийн контентуудыг бэлтгэлээ.
Мөн үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Н.Наранбаатар нарын хамт Дундговь аймгийн Гурвансайхан суманд байрлах Салхитын мөнгөний уурхайн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн ажилчидтай уулзан санал бодлоо солилцсон юм.

Азийн парламентын усны зөвлөлдөх зөвлөлөөс гишүүнээр урив
2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Азийн парламентуудын усны асуудал хариуцсан зөвлөлдөх зөвлөлийн (AAWC) Ерөнхий нарийн бичгийн дарга Ха Сөн-Жэ, төслийн захирал Чой Минсок, Азийн Усны зөвлөлийн (AWC) хөтөлбөрийн мэргэжилтэн Южин нарын албаны төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчид тус зөвлөлийн үйл ажиллагаа, алсын хараа, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл, санаачилгуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, усны нөөцийн тогтвортой менежмент, усны засаглал болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцсон юм.
Ялангуяа Азийн парламентуудын усны асуудал хариуцсан зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Монгол Улсын “Усны элч”-ийн хувиар баттай зогсож, усны хууль эрх зүйн шинэчлэлд манлайлан ажиллаж байгааг өндрөөр үнэлэн тус зөвлөлийн гишүүнээр элсэхийг албан ёсоор урьсныг тэрбээр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Дашрамд дурдахад, тус зөвлөлд Азийн 10 улсын 26 парламентын гишүүн гишүүнчлэлтэй байдаг бөгөөд гишүүн орнуудын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усны аюулгүй байдлыг хангах болон бүс нутгийн хэмжээнд бодлогын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон платформ юм.

Говийн бүсэд улсын төсвөөр хэрэгжүүлж буй төслүүд:
Усны нөөцийг хуримтлуулж, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Хэрлэн-Тооно, Онги-Цагаан бургастай” төслийн бэлэн байдлыг хангах ТЭЗҮ-ийн шинэчлэл хийх 2026 оны төсөвт 9 тэрбум төгрөг, Говийг усжуулах судалгааны нэгжийн 2026 оны урсгал зардал 856,3сая төгрөгийг зарчмын зөрүүтэй саналаар улсын төсөвт суулгуулсан.
Өмнөговь аймаг: Даланзадгад-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, 156 км /Говийн бүс/, Цогтцэций сумын 960 хүүхдийн сургуулийн барилга,
Даланзадгад сум- Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн барилга, “Буянт хотхон” хүүхдийн зуслангийн өвлийн байр, 250 ортой, Зооноз өвчин судлалын төвийн барилга, Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 37 км, Өмнөговь аймаг дахь шүүхийн барилга, Баянхонгор-Богд сум, Өвөрхангай- Хайрхандулаан сум, Өмнөговь-Баяндалай сум- Хөв цөөрөм.
Дорноговь аймаг: Сайншанд сум- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга, Даланжаргалан сум- Сургуулийн барилга, 320 суудалтай, Замын-Үүд талаас Сайншанд чиглэлийн 16 км хатуу хучилттай замын хэсэгчилсэн их засвар, Дэлгэрэх сум- Соёлын төвийн барилга, Эрдэнэ сум- Соёлын төвийн барилга.
Дундговь аймаг: Цаг уурын харуулын барилга, Дэлгэрхангай сум- Соёлын төвийн барилга 250 хүний суудалтай, Өндөршил сум- Соёл, урлагийн цогцолборын барилга, Сайнцагаан сум- Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга, Цэвэр усны шугам сүлжээ, Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын 2 дугаар хэлхээ, дэд бүтэц, “Төв халх” дуулалт жүжгийн театр, Луус сум- Спорт заалны барилга, Говь- Угтаал сум- Цэвэр усны шугам сүлжээ,
Говьсүмбэр аймаг: Сүмбэр сум- Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудалтай
5, 1 дүгээр сургууль, Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ортой, Ахмадын өргөөний барилга, Баянтал сумаас Чойр чиглэлийн 24 км хатуу хучилттай замын хэсэгчилсэн их засвар, Ахмадын өргөөний барилга, Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга, Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станц төслийн цахилгаан хангамж, дэд бүтэц, 2 дугаар хэлхээ, Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 120 ортой 6 дугаар цэцэрлэг, Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын 2 дугаар хэлхээний үлдэгдэл, холбоо мэдээлэл, Шивээ говь сум- Сургуулийн барилга, 320 суудалтай 3 дугаар сургуулийн ажлууд тус тус хийгдэж байна.

Усны тухай хуулийн шинэчилмэн найруулгын төслийг өргөн барив
2026 оны 10 дугаар сарын 23-ны Билгийн тооллын Морин жилийн Цагаан морь өдөр Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд албан ёсоор өргөн барилаа. Хуулийн төслийг санаачлан, хамтран өргөн барьсан Говийн бүсийн гишүүд болох Б.Дэлгэрсайхан, Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар, Н.Наранбаатар болон УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Тулга, Б.Бат-Эрдэнэ, Р.Батболд, У.Отгонбаяр ,С.Зулпхар, М.Сарнай, Б.Тулга, Д.Үүрийнтуяа нартаа гүн талархал илэрхийлье.


