“ХУУЛЬЧДЫН ӨДӨР”-ИЙГ УГТАЖ ХЗДХЯ-НЫ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор “Хуульчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдөр нь Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөө, хууль...
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ. “Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
2026/06/23 6:30:35 Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний...
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Гэвч өнөөдөр нийслэл хотын томоохон зах, худалдааны төвүүдийг зориход замын түгжрэлд хэдэн цагийг алдах, авто зогсоол олдохгүй бухимдах, хэт төвлөрөл дунд цаг заваа үрэх зэрэг нийгмийн томоохон асуудлууд тулгарсаар байна. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, худалдаа үйлчилгээний салбарт шинэ...
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, бүртгэлийн үед шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд иргэдийн зарцуулдаг хугацаа, зардлыг бууруулах асуудлаар Төрийн албаны зөвлөл, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны төлөөллүүд хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Төрийн албаны...
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Сэргээгдэх эрчим хүчний төслийн шалгаруулалт, үнийн дуудлага худалдаа буюу Монгол Улсын эрчим хүчний салбарын анхны аукционыг 2026 оны зургадугаар сарын 18-нд зохион байгууллаа. Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол баталж, Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий гэсэн 5 аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын...
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны 06 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.17/ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ц.Баатархүү, П.Ганзориг, Б.Мөнхсоёл нараас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал энэ үеэр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд...
Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.17/ Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүллээ. Манай улсад ногоон байгууламжтай холбоотой ажил, үйлчилгээ эрхлэгчдийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Монгол Улсын хот, суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, бүх харилцааг зохицуулах зорилгоор анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Төслийг парламентын...
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР. САИА МА’У ПИУКАЛА-ТАЙ УУЛЗЛАА
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’У Пиукалаг хүлээн авч уулзан, Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон ДЭМБ-ын хамтын ажиллагаа 60 гаруй жилийн түүхтэйг онцолж, эрүүл мэндийн тогтолцоог...









