Улсын Их Хурлын Инновац, цахим хөгжлийн дэд хорооны өнөөдрийн /2026.06.02/ хуралдаан 13 цаг 21 минутад Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Р.Батболд, Б.Жаргалан, Л.Соронзонболд, С.Цэнгүүн нар хүрэлцэн ирснээр буюу 71.4 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр болов. Хуралдааны эхэнд Дэд хорооны дарга Ч.Анарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд...
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.06.02) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталлаа. Төлөвлөгөөний төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1, 6.10.2 дахь заалтад заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны...
НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.05.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулсан. Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон...
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙН СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ДЭЛХИЙН БАНКНААС ЗӨВЛӨМЖ ӨГНӨ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банэрже, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Энэ үеэр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банэржегийн зүгээс сүүлийн...
ЭЗБХ: “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнөөдөр /2026.05.27/ Ч.Анар, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, Х.Булгантуяа, Б.Заяабал, Ж.Ганбаатар, Ц.Баатархүү, Б.Жаргалан, М.Мандхай, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, М.Энхцэцэг, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нарын гишүүд хүрэлцэн ирснээр, ирц 59.4 хувь бүрдэж, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс 2025 оны 12 дугаар...
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.05.27) Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга, гишүүдийн хамтаар Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буй Европын парламентын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн, Жүси Принчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнөөдөр Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт болж, дэлхий дахинд...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тэлмэн, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав тэргүүтэй төлөөлөгчид болон иргэний нисэхийн салбарын 600 гаруй төлөөлөл...
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдад ажиллаж/2026.05.23/ тариаланчидтай уулзав. Сэлэнгэ аймаг 2026 оны хаврын тариалалтаар үр тариа 134,4 мянган га талбайд үүнээс улаанбуудай 128,9 мянган га-д, бусад үр тариа 5,4 мянган га-д, төмс 2,4 мянган га-д, хүнсний ногоо 7,9 мянган га-д тус тус тариална. Энэ сарын 22-ны байдлаар тариалалт 35 орчим...
Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.22) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 69 гишүүн хүрэлцэн ирснээр 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, 17 асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив Пүрэв гарагийн (2026.05.21) чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буй “Монгол адуучин” үндэсний чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож байна. Чуулганаар “Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачлага”, “Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл”, “Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах”,...









