“МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
“МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сиэтл хот дахь “Boeing” компанийн “Харилцагчийн туршлагын төв”-д зочиллоо. Төлөөлөгчдийг “Boeing” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жефф Эдвардс хүлээн авч уулзан ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэв.

48ef8962 2544 4705 a62e 498c2d4f6eea

Уулзалтаар талууд “МИАТ” ТӨХК-ийн бүс нутгийн нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, АНУ, Европын чиглэлд холын зайн нислэгээ өргөжүүлэх боломжуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ. Мөн энэ үеэр “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

“Boeing” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жефф Эдвардс энэхүү уулзалтаар “МИАТ” ТӨХК-ийн хүлээн авах хоёр дахь “Boeing 737 MAX 8” хөлөг бүс нутгийн зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад дэмжлэг болно гэдгийг дурдлаа. 

8b741208 4238 43e8 bbbc f44c8d860db9
32d66b26 dc9b 4841 a0d0 0eeef0e9bf83

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы энэ удаагийн ажлын айлчлалаар АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын захиргаатай хийсэн уулзалтуудаар хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хугацааг тодорхой болсонд талархал илэрхийллэн.a8819581 8b75 4d9b ab54 a563aee791fe 

Сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч, уулзалт зохион байгуулж буйд Засгийн газар болон Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд агаарын тээврийн шууд харилцааг бий болгох асуудалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд иргэний нисэхийн салбар 2027 ондоо АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээний нэгдүгээр ангилалд хүрэх, улмаар 2028 онд Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани АНУ руу шууд нислэгийг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэлээ.

АНУ-ын “Boeing” компани 1992 оноос хойш 30 гаруй жил тогтвортой хамтран ажиллаж буй бөгөөд энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон “МИАТ” компанид мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Азийн бүс нутгуудыг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жефф Эдвардс илэрхийллээ.676c52d3 6ac0 45d6 95ea aec94e51201e 

Уулзалт “Харилцагчийн туршлагын төв”-д үргэлжилж, “Boeing”-ийн мэргэжилтнүүд дэлхийн агаарын тээврийн зах зээлийн төлөв, “737” загвар болон “787” цувралын шинэ хөлгүүдийн онцлогийг танилцуулж,“МИАТ” компанийн цаашдын хөгжлийн стратегийн талаар санал солилцлоо.59baf2fb 8dd7 436c bb7d 528a1c412444 

Мөн 737 болон 787 цувралын хөлгүүдийн онцлог, үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлж буй технологийн шийдлүүд, зорчигчийн бүхээгийн дотоод зохион байгуулалтыг танилцууллаа.