“Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, салбарын шинжээчид оролцож байна
Category: Uncategorized
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ САНГИЙН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Жендэрийн үндэсний шинжээчдийн хамт 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яамны удирдлага, жендэрийн салбар зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтад Сангийн дэд сайд Б.Хулан, Жендэрийн салбар зөвлөлийн орлогч дарга Г.Золбоо болон холбогдох албан хаагчид оролцлоо. Жендэрийн үндэсний хорооны Ажлын...
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ удаа ЕБС, СӨББ болон Политехникийн коллежийн удирдлагууд болон багш нар, ҮЭ-ийн төлөөлөлтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд аймгийн Боловсролын газрын дарга Пүрэвдорж тус аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдлыг танилцуулсан бол салбарын сайд П.Наранбаяр 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Багшлахуйгаас суралцахуйд шилжих парадигмийн шилжилт”-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Үүний дараа уулзалтад оролцогчдын санал хүсэлтийг сонсож, боловсролын салбарынхны цалингийн нэмэгдэлтэй холбогдуулан үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл...
14066 ширхэг ‘NAN’ хүүхдийн сүүг устгалд орууллаа
Нярайн найруулдаг нунтаг сүү ‘NAN’ гэх ‘Nestle’ грүппийн бүтээгдхүүнийг зах зээлээс татан буулгасантай холбоотой импортоор оруулж ирсэн 14066 ширхэгийг устгалд орууллаа.
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Монголын Хуульчдын холбооны 2025 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 1211 эрх зүйч бүртгүүлж оролцсоноос 100 эрх зүйч шалгалтад тэнцсэн. Үүнээс холбооны Ерөнхийлөгчийн 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар гишүүнээр элсүүлсэн 19 хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс удирдан чиглүүлсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Үндсэн...
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны камерыг нэгдсэн сүлжээнд холбож, Теле камерын хяналтын нэгдсэн төв болон дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан юм. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа бөгөөд үүний нэг авто замын хөдөлгөөний...
Фулбрайтын Оюутны хөтөлбөрт (2027-2028) өргөдөл хүлээн авч эхэллээ
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2027-2028 оны Фулбрайтын Оюутны хөтөлбөртөө өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог. Монгол Улсаас жил бүр...
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд байрлах ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлыг 2024 оны есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Уг ахуйн үйлчилгээний шинэ төвд хуучин “Урт цагаан”-ы худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нүүж орох юм....
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 он
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай Дугаар 125 Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Дугаар 126 МОНГОЛ УЛСЫН ОЛОН...