Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, “Exim Bank Sace” байгууллагын захирал Донато Мореа болон Италийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Алберто Затта нартай уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дэд бүтэц, хотын хөгжилд чиглэсэн томоохон...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдлага, ажилтан, албан хаагч сургалтад хамрагдлаа. Сургалтаар гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх...
Tsahimtv.mn сайт “Хоггүй Монгол” аянд нэгдлээ
Байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг бууруулах зорилготой “Хоггүй Монгол” аяныг Тэнгэр тайлал холбоо 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү сайн үйлсийн аянд tsahimtv.mn сайт албан ёсоор нэгдэж, иргэд олон нийтийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд уриалж байна. Монгол орны онгон байгаль, гол мөрөн, уул ус, ой мод бол бидний ирээдүй хойч үедээ үлдээх хамгийн...
УВС АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Азийн Хөгжлийн Банкны 3.9 сая ам.долларын санхүүжилтээр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн барилга нь зөвхөн шинэ орон зай бус тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, эмч, ажилтнуудын ажлын орчныг сайжруулах, иргэдийн итгэл хүлээсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн жишиг загварыг бий болгож байгаагаараа онцлог юм. Нийт 3.2 сая ам.долларын өртөг бүхий 400...
МАН-ын 2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?
Эрх баригч МАН дотооддоо санаанд оромгүй шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийж байна. Саяхан болж өнгөрсөн Бага хурлынх нь уур амьсгал, МАН-ын удирдлагуудын тавьсан илтгэл тайлангууд, Эх орончдын өдрөөр МАН-ын даргын мэндчилгээ зэргээс тус нам хатуу зүүний үзэл баримтлалаас огт өөрийг зарлаж байгаа нь анзаарагдлаа. Одоогоос 100 гаруй жилийн тэртээ “Иргэн баян бол улс баян” хэмээсэн анхны дарга...
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна. Агаарын дундаж температур: IV, V, VI саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас: IV сард баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн аймгуудын зүүн...
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН ХОДООД, УЛААН ХООЛОЙН ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ УВС АЙМАГТ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Увс аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцав. Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1417 км зайд оршдог...
“ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗАРТ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЭХО АППАРАТНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДЭХЭЭР БОЛОВ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт өнөөдөр /2026.03.08/ ажиллав. -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржжээ. Тус амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна. -Тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар...
ӨВАРХАНГАЙ АЙМАГТ 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 300 ОРТОЙ ЖИЖИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн Өвөрхангай аймагт хийж буй ажлын томилолт үргэлжилж байна. Ажлын хүрээнд салбарын эмч, сувилагч, ажилтнуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, бодлого, тус аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ:“Дэлгэсэн тэрлэг шиг уудам нутагтай Монгол орныхоо хаана амьдрахаас...
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг энэ сарын 12-ноос эхлэн олгоно
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны гуравдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.





