Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн Өвөрхангай аймагт хийж буй ажлын томилолт үргэлжилж байна. Ажлын хүрээнд салбарын эмч, сувилагч, ажилтнуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, бодлого, тус аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ:
“Дэлгэсэн тэрлэг шиг уудам нутагтай Монгол орныхоо хаана амьдрахаас үл хамааран иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай авах боломжтой байх дэд бүтэц, хүний нөөцийг бүрдүүлэх нь Засгийн газрын эрүүл мэндийн салбарт баримталж буй тэргүүлэх бодлого юм.
Энэхүү бодлого нь сум, аймгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжаар хангах, орчин үеийн менежментийг нэвтрүүлэх, эмч, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх замаар хэрэгжинэ. Ингэснээр аврах боломжтой амь насыг аварч, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
Ялангуяа харвалт, шигдээс, осол гэмтлийн үед цаг алдалгүй, чанартай тусламж үзүүлж чадвал жил бүр дээрх гурван шалтгааны улмаас амь насаа алдаж буй 18 мянган хүний гуравны нэгийг аврах боломжтой” гэв.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын 21 аймгийг хамарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд Өвөрхангай аймагт 300 ортой жишиг Нэгдсэн эмнэлгийг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулахаар төлөвлөж байгааг мөн онцоллоо.
Мөн Өвөрхангай аймагт ажиллаж, амьдарч буй эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнуудад талархал илэрхийлж, Өвөрхангайчууддаа эрүүл энхийг хүслээ.
Өнөөдрийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж болон Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
ШУУРХАЙ МЭДЭЭ:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм
УИХ-ын гишүүн П.Батчимэгийн ажлын тайлан
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Засгийн газрын “100.000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн газрыг чөлөөлж, 50.000 айлын янданг бууруулна
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ
“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө
Сарын 3 саяын цалинтай УБТЗ-ын дарга М.Ононгийн 10 саяын төлбөр ч биш 400 сая нь жинхэнэ дуулиан
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
ТАРХИ ЗАРИМДАА ҮНЭНИЙГ БИШ, АМЬД ҮЛДЭХИЙГ СОНГОДОГ
ЭКСПОРТЫН ОРЛОГО ӨСӨЖ, ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИН БУЮУ 8.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн ажлын тайлан
Улаанбаатар хотын шөнийн өнгө, эрч хүчийг мэдрүүлэх “Night Marathon 2026” болно
НИЙГЭМОНЦЛОХ МЭДЭЭУЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД
ӨВАРХАНГАЙ АЙМАГТ 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 300 ОРТОЙ ЖИЖИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА
03/07/202603/07/2026
