
Байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг бууруулах зорилготой “Хоггүй Монгол” аяныг Тэнгэр тайлал холбоо 7 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү сайн үйлсийн аянд tsahimtv.mn сайт албан ёсоор нэгдэж, иргэд олон нийтийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд уриалж байна.
Монгол орны онгон байгаль, гол мөрөн, уул ус, ой мод бол бидний ирээдүй хойч үедээ үлдээх хамгийн үнэт өв юм. Тиймээс иргэн бүр байгальд хог хаягдал үлдээхгүй байх, орчноо цэвэр байлгах, зөв дадлыг хэвшүүлэх нь нэн чухал юм.
“Хоггүй Монгол” аян нь иргэдийг нийгмийн сайн үйлсэд уриалж, эх орныхоо байгаль орчныг хамгаалах, цэвэр цэмцгэр орчныг бий болгох зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлал болсон хөдөлгөөн юм.
Tsahimtv.mn сайт нь энэхүү аяныг дэмжин мэдээллийн орон зайд сурталчилж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
📅 Аян зохион байгуулагдах өдөр: 2026 оны 03 дугаар сарын 22
📞 Холбоо барих утас: 9901-2616
Байгаль орчноо хайрлан хамгаалж,
“Хоггүй Монгол”-ын төлөө хамтдаа нэгдэцгээе.
