Онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Онцгой байдлын байгууллагын анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг санаачлан 2022 оноос эхлэн эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид олгодог уламжлал тогтсон. Энэ жил буюу 22 жилийн ойн энэ өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч химичин,...
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан тус холбооны гишүүн таван орноос тамхи,...
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын ёслолын өмнөх орой аймгийн хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт...
МОНГОЛ, КИРГИЗ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТУРШЛАГЫГ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХОД САНАЛ НЭГДЛЭЭ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.15) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиевыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол, Киргиз улс нь олон ижил талтайг дурдаад, тус орны эрчим хүчний системд нэвтрүүлж буй шийдлүүдийн талаар сонирхож байгаагаа илэрхийлэв....
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖЛЛАЖ БАЙСАН Ц.ДАВААЦЭРЭНГ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗСЭН ТУЛ ЯЛЛАХ ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт болсон. Шүүгдэгч Ц.Даваацэрэнг албан тушаал, эрх мэдлээ ашиглан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Пунцагийн Цагааны үүсгэн байгуулсан “Ачит-Ихт” ХХК-д давуу байдал...
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд...
Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бэлтгэж ажил хийгдэж байна
Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх тухай журмын хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд болж, төрийн бус 100 гаруй байгууллага, холбоодын төлөөлөл оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг энэ оны тавдугаар сарын 8-ндбаталж,...
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.05.27) Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга, гишүүдийн хамтаар Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буй Европын парламентын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн, Жүси Принчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнөөдөр Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт болж, дэлхий дахинд...
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хувийн хэвшлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бизнес эрхлэгчид нь ажлын байр бий болгох, татвар төлөх, улс орны эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих гол хүч гэдгийг тодотгов. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн бүтэц шинэ шатанд шилжиж буй энэ үед төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тэлмэн, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав тэргүүтэй төлөөлөгчид болон иргэний нисэхийн салбарын 600 гаруй төлөөлөл...







