
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт болсон.
Шүүгдэгч Ц.Даваацэрэнг албан тушаал, эрх мэдлээ ашиглан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Пунцагийн Цагааны үүсгэн байгуулсан “Ачит-Ихт” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцож хохирлыг төлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн.
Тодруулбал, “Ачит-Ихт” ХХК-иас 110 тэрбум төгрөг гаргуулж, хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгох, мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн 2015 онд Япон улсын Медипас нийгэмлэг болон Медипас ХХК-тай гэрээнүүд байгуулан Эрдэнэт үйлдвэрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 65 тэрбум төгрөгийн хөрөнгийг эрх мэдлээ хэтрүүлэн Япон улсын Медипас нийгэмлэг болон Медипас ХХК-тай шилжүүлэн өгсөн болон мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутай гэж шийдвэрлэсэн байна.
Тэгвэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг дээрх хэргүүдэд гэм буруутай гэж үзсэн тул яллах шүүх хурал 2026 оны 6 дугаар сарын 10 өдрийн 14 цагт товлогдсон байна.
