Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих эрхийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн гаргасан өргөдөл, шаардлагад үндэслэн хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийг хангах, тэдэнд...
ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ЛУЙВАР, ЗАЛИЛАНГ ТАСЛАН ЗОГСООХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Сүүлийн жилүүдэд орон сууц захиалгын залилан, луйвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2026.03.19-ний өдөр оролцогч талуудыг хамруулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулга хийхдээ шинээр баригдаж буй орон сууц болоод орон...
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо
Тус эмхэтгэлийг Улсын Бага Хурлаас эхлэн өнөөг хүртэл Тамгын газар эрхлэн гүйцэтгэж байна. Эмхэтгэлийн хамт олон 35 жилийн ойгоо тохиолдуулан Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан кирилл, брайл хос үсгээр нийтэлсэн тусгай дугаар гаргасныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулж, баяр хүргэлээ. Эмхэтгэлийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас баримт...
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.03.19) Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, хүндэт зочидтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв. Манай улс гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Унгар Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач...
Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижановаг өнөөдөр /2026.03.18./ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд С.Даваасүрэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцож буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд...
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр /2026.03.18/ Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигураг хүлээн авч уулзлаа. Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгад анх 2007 онд, Нээлттэй засаглалын түншлэлд 2013 онд тус тус нэгдэн орсон. Улмаар олборлох үйлдвэрлэлд мэдээллийн ил тод байдлыг ханган хэрэгжүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн...
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна
Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм....
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа. “Шилдэг сонсогч”-оор: “Шилдэг сурагч”-аар: Сонсогч, сурагч нар сурлага хөдөлмөр, хариуцлага, сахилга бат, цэргийн албаны болон хувь хүний ёс зүй, төлөвшил зэргээрээ бусдыгаа манлайлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож...
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил...
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл зургаан эгнээ 32 км урт хурдны замыг барих бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Энэхүү Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл үргэлжилнэ. Нийт 9.8 км урт төмөрбетон гүүрэн байгууламж, олон түвшний уулзваруудтай, долоон байршилд туннелтэй...


