Category: ЭНЭ ӨДӨР

Post
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.06.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай байлаа. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын...

Post
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө

БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө

Парламентад хүний эрхийг ойлгож, дэмждэг гишүүд олон байх тусмаа илүү үр дүнтэй хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр онцолсон юм. Тэрбээр өнөөдөр (2026.06.11) Монгол Улсад айлчилж байгаа БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Азийн Хүний эрхийн парламентчдын холбооны ерөнхийлөгч Ким Ги Хён тэргүүтэй зочид, төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо.  Харин Үндэсний...

Post
ТБХ: Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

ТБХ: Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.10/ хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг...

Post
Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг анх удаа олон нийтээр хэлэлцүүллээ

Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг анх удаа олон нийтээр хэлэлцүүллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар тэргүүтэй гишүүдээс санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг өнөөдөр (2026.06.10) олон нийтээр хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ч.Анар нээж үг хэлэхдээ, улс үндэстний хэмжээнд сөрөн тэсвэрлэх бодлого яагаад чухал болсон талаар онол, практикийн нотолгоонд тулгуурлан тайлбарлаж, хуулийн...

Post
“ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН БА ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-2026 СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН БА ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-2026 СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтад 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Хүнс,...

Post
ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Улсын хүүхэлдэйн театрт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, уран бүтээлчдийн нөхцөл байдалтай танилцлаа. Хүүхэлдэйн театр нь хүүхэд багачуудад урлагийн гоо зүйн боловсрол олгох, хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, үлгэр домгийн ертөнцөөр аялуулах онцгой ач холбогдолтой байгууллага юм. Уулзалтын үеэр театрын удирдлагын зүгээс байгууллагын бүтэц, 1948 оноос хойш туурвисан 150...

Post
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Улс эх орны эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөөлөл үзүүлдэг салбар бол барилгын салбар юм. Тухайлбал 2025 оны жилийн эцсийн байдлаар барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 3.5 орчим хувийг бүрдүүлж, 100 мянга гаруй ажлын байрыг бий болгожээ. Энэ онд түүхт 100 жилийн ойтойгоо...

Post
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР: 2025 ОНД ЭДИЙН ЗАСАГ 90 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, 6.8 ХУВИАР ӨССӨН

ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР: 2025 ОНД ЭДИЙН ЗАСАГ 90 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, 6.8 ХУВИАР ӨССӨН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр (2026.06.09) эдийн засаг, шинжлэх ухааны ажилтан, албан хаагч нартай уулзалт хийлээ. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр арга хэмжээг нээж үг хэлэхдээ, Эдийн засаг, хөгжлийн яам болон түүний харьяа байгууллагууд эрдэм шинжилгээний, судалгааны хүрээлэнгүүдийг хүлээн авч уулзаж байгаад нийт албан хаагчид, эрдэмтэн судлаачдынхаа нэрийн...

Post
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.06.09) Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нараас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын 330 суманд ажиллаж амьдарч буй малчин өрхүүдийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их...

Post
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ

Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шаардлага ирүүлсэн.  Шаардлагын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны...