Category: НИЙГЭМ

Post
Хан-Уул дүүрэгт шатахуун тээвэрлэсэн авто машин осолдож, 16 тонн дизель түлш асгарчээ

Хан-Уул дүүрэгт шатахуун тээвэрлэсэн авто машин осолдож, 16 тонн дизель түлш асгарчээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн амнаас эргээд “CU” салбарын харалдаа зам дээр 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 21:06 цагт шатахуун тээвэрлэсэн том оврын автомашин осолдсон дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 10 алба хаагч, хоёр автомашинтайгаар ажиллахад хувийн эзэмшлийн Beiben North Benz ND-4250...

Post
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө

Эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд түргэн тусламжийн машины хүрэлцээ нэн шаардлагатай байдаг. Өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө. Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бид 2023 оноос эхлэн нийслэлийн эрүүл мэндийн салбарын...

Post

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал Мухаммад Эхсан Ханыг хүлээн авч уулзлаа Азийн хөгжлиийн банкны дэмжлэгтэйгээр Онцгой байдлын байгууллагад гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх”, “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслүүдийг хэрэгжүүлнэ. ...

Post

Хүний эрхийн дэд хороо: Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нар 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт ажиллалаа. Энэ үеэр Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Тамгын газрын үйл ажиллагаа, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй биечлэн танилцсан бөгөөд  Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс мэдээлэл хүргэлээ. Уулзалтад Төв...

Post

Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, энэ салбарын онол, мэдлэг, өв соёлыг судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг ямагт дэмжихээ илэрхийллээ. Зарлиг гаргасантай холбогдуулан хэлсэн үгнээс хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт ард иргэд ээ,...

Post
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлалаа. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар гуравдугаар сарын 2-ны 16:00 цаг хүртэл 45 хоногийн хугацаанд хүлээн авна. Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон...

Post
Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын дагуу “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд уг төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд...

Post
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БОЛОН УЛААНБУРХАН ӨВЧИН ХАВСАРСАН ҮЕИЙН ЭМНЭЛЗҮЙ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БОЛОН УЛААНБУРХАН ӨВЧИН ХАВСАРСАН ҮЕИЙН ЭМНЭЛЗҮЙ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, өвчний улиралд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмч нарыг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулах юм.  2026 оны эхний сургалтыг Хүүхэд Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөлтэй хамтран 01 дүгээр сарын 14-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Сургалтаар томуугийн хүндрэлийн менежмент, томуу, томуу төст өвчин...

Post
“Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн үе шат Хөвсгөл аймагт үргэлжилж байна

“Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн үе шат Хөвсгөл аймагт үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн төвд зохион байгуулагдаж буй тус сургалтад ерөнхий боловсролын 34 сургуулийн англи хэлний 148, бага ангийн 3 багш, БГ-ын арга зүйч хамрагдаж байна. Сургалтыг МУИС, МУБИС-ийн мэргэжлийн ур чадвартай багш нарын баг удирдан чиглүүлж байна. БЕГ-ын Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын хөгжил, менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цасцэцэг англи хэлний сургалтын менежментийг сайжруулах, орчин...

Post

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 16 удаа хуралдаж, 48 хуулийн төслийг хэлэлцүүлжээ

Хууль тогтоолын төслүүдийн талаар: Тус Байнгын хороо Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Тухайлбал, Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна....