10 настай М.Цэнгүүн охин 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртлээ.

БАЯР ХҮРГЭЕ, МОНГОЛ ОХИН МИНЬ!

Словенийн Блад хотноо болсон өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн 31 орны шилдэг тамирчид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөнөөс Монголын бяцхан бахархал, 10 настай М.Цэнгүүн охин 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртлээ.

Тэмцээн +5 хэмийн хүйтэн нуурын усанд явагдсан нь усанд сэлэлтийн түүхэнд тэмдэглэгдэх анхны өвлийн Дэлхийн аварга байснаараа онцлог. Ийм хүнд нөхцөлд зориг тэвчээр, ур чадвараараа бусдыгаа манлайлан түрүүлсэн М.Цэнгүүн охин Монгол Улсын усанд сэлэлтийн түүхэнд Дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирсан нь түүхэн амжилт юм.

Энэ бол зөвхөн нэг тамирчны ялалт бус, Монголын спортын ирээдүй гэрэлтэй байгааг илтгэх бахархам мөч.
М.Цэнгүүн охиндоо, түүний гэр бүл, дасгалжуулагчид, хамт олонд халуун баяр хүргэе.
Монголын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан чиний амжилт үргэлжлэн мандтугай! 🇲🇳🏅