
Монголын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны (МХХЭМБНХ) VIII дугаар хурал 2026 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.
Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин: Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чухал байр суурь эзэлж, иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн билээ. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нь Монгол Улсын хэмжээнд нийт эмнэлгийн орны 25.5 хувийг бүрдүүлэн төдий хэмжээгээр ачааллыг үүрэлцэж байна. Цаашид хариуцлагад суурилсан урт хугацааны түншлэлийг хөгжүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй сайжруулах чиглэлд ЭМЯ-аас тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.
VIII дугаар хурлаар салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой арга хэмжээ болсныг хуралд оролцогчид онцолж байлаа