Уулзалтын эхэнд аймгийн Боловсролын газрын дарга Пүрэвдорж тус аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдлыг танилцуулсан бол салбарын сайд П.Наранбаяр 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Багшлахуйгаас суралцахуйд шилжих парадигмийн шилжилт”-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Үүний дараа уулзалтад оролцогчдын санал хүсэлтийг сонсож, боловсролын салбарынхны цалингийн нэмэгдэлтэй холбогдуулан үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцон, ойлголтын зөрүүг нэгтгэлээ. Багш нарын цалин нэмэгдсэн хэдий ч Боловсролын газрын ажилтнуудын үндсэн цалин 1.5 сая гаруй төгрөг хэвээрээ, салбарын ажилтнуудын цалингийн нэмэгдлээс хоцордог гэдгийг аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн хэллээ. Боловсролын газрын ажилтнууд нь ТЗ ангилалд багтдаг бөгөөд төрийн захиргааны алба хаагчдын цалинг нэмэх нь салбарын сайдын эрх мэдлээс хэтэрсэн хэдий ч энэ асуудлыг Засгийн газарт уламжлах болно гэдгийг П.Наранбаяр сайд хэллээ.