Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Жендэрийн үндэсний шинжээчдийн хамт 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яамны удирдлага, жендэрийн салбар зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Уулзалтад Сангийн дэд сайд Б.Хулан, Жендэрийн салбар зөвлөлийн орлогч дарга Г.Золбоо болон холбогдох албан хаагчид оролцлоо.

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас сангийн яамны хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг 11 бүлэг, 46 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэхэд 89,94 хувьтай дүгнэгдлээ.

Яамны хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн дүн шинжилгээний үр дүнд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг бүх түвшинд нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын цалингийн хүйсээр ангилсан судалгаа мэдээлэл гаргах, дүн шинжилгээ хийх, олон улсын төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах талаар санал зөвлөмжийг өглөө.