Ерөнхий сайд Г.Занданшатар та 2030 он хүртэлх амлалтаа хэрэгжүүлж чадах уу?

Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн нөөц баялгаа улс орон, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлж, хүртээмжтэй өгөөжтэй байхад чиглүүлж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Үндсэн хуулийн зарчим, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлсэн явдалд талархаж байна. 2025 оны наймдугаар сарын 21-нд Ерөнхий сайдын 72 дугаар захирамжаар байгуулагдснаасаа хойш таван сарын хугацаанд 10 удаагийн яриа хэлэлцээр хийж, Үндэсний баялгийн санг ашиглалтад оруулахаар суурь зарчмаа тохиролцож, гарын үсэг зурлаа. Бичиг баримтад дурдсан гол асуудал бол Ашигт малтмалын тухай хуульд 5.4-т зааснаар хуулийн этгээдийн 34-с доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшнэ. Үндсэн хуулийн 6.2 дагуу Стратегийн орд газрын үр өгөөжийн 51 хувиас дээш хувийг ард түмэнд оноодож байх зарчмыг давуулан биелүүлж 60 хувийг эзэмшиж байхаар заалаа. 60 хувиас дээш доош бол тохируулга хийнэ. Цаашид төрийн эзэмшлийн хувийг тооцох, тусгай АМНАТ-аар тооцох, олон улсын зах зээлийн түүхий эдийн үнэ ханштай уялдуулах бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Цаашид Засгийн газар үйлдвэрлэгч, хувийн хэвшлийг дарамтлахгүй байх нь зүйтэй. Ингэснээх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр болж байна. Засгийн газраас И монголиагийн бүртгэл тооцоог ил болгоно. Улмаар стратегийн орд газруудын хэдэн хувийг оруулж, хэдэн хувийг юунд зарчуулж байгааг харах платформыг хөгжүүлж байна. Цаашид иргэд дансандаа хуримтлагдаж байгаа мөнгийг харах боломжтой. Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн сангийн хуулиар 2030 оноос иргэд боловсрол, эрүүл мэнд орон сууцжуулалтад зарцуулж, үр ашгийг хүртэх эрхтэй болж байна. Хамран ажилласан та бүхэнд талахрал илэрхийлье…