Нийт бүртгэгдсэн тохиолдлын 399 буюу 97.3 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлжээ. Харин геологийн гаралтай аюулт үзэгдэл 9 (2.2%), биологийн гаралтай аюулт үзэгдэл 2 (0.5%) удаа тус тус бүртгэгдсэн байна.

Тухайн сард гарсан аюулт үзэгдэл, ослын улмаас 20 хүн нэрвэгдэж, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Амь насаа алдсан хүний тоо 20-д хүрч, өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.

Статистикаас харахад аюулт үзэгдэл, ослын дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байгаа нь урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Аюулт үзэгдэлд хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, хортон шавж, мэрэгчийн тархалт зэрэг багтдаг бол гамшиг нь дээрх үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин, эдийн засагт ноцтой хохирол учрахыг хэлдэг юм.