“MiningWeek & MinePro 2026” Лондон хот дахь арга хэмжээг МУУҮА, АҮЭБЯ хамтран Монголын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, стратеги, капиталын уялдааг бэхжүүлэх хүрээнд 2026 оны хоёрдугаар сарын 24-нд зохион байгуулав.

Тус арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нээж хэлсэн үгэндээ Монголын уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, цаашдын стратегийн чиг хандлагын талаар онцлов

Мөн уул уурхайн салбарт тогтвортой хөгжил, ил тод байдал, олон улсын стандарт, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ.
Уг арга хэмжээнд МУУҮА болон аж ахуйн нэгжийн төлөөлөл, Их Британид төвтэй санхүүгийн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, институцийн хөрөнгө оруулагчид, капиталын зах зээлийн мэргэжилтнүүд, уул уурхайн салбарын төлөөллүүд оролцож, санал солилцов.

Энэ хүрээнд “Стратегиас Капитал руу” сэдэвт панел хэлэлцүүлэг өрнөж, уул уурхайн төслүүдийн танилцуулга, зах зээлийн хэлэлцүүлэг, мөн хөрөнгө оруулагчидтай В2В уулзалтууд зохион байгуулагдаж байна.
2026.02.24
