Гэр бүл, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын байгууллагуудын 2025 оныг хүртэл хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, сайн туршлага, 2026 оны төлөвлөлтийн талаар мэдээлэл танилцуулж санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг Олон Улсын байгууллагын төлөөллүүд өөрсдийн хэрэгжүүсэн арга хэмжээний үр дүнг танилцуулсан.

Тухайлбал, UNICEF Mongolia, Олон улсын хөдөлмөрийн байгууллага – International Labour Organization, Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia, GOOD NEIGHBORS Mongolia, Save the Children in Mongolia, OneSky Mongolia, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Кристина Ноблийн Хүүхдийн Сан зэрэг байгууллагууд сайн туршлагаасаа хуваалцаж, санал солилцсон юм.

Уулзалтын үр дүнд хүүхдийн эрх, хамгааллын 2026-2028 оны дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулахдаа Олон Улсын сайн туршлагыг тусгах юм.
