2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭР ШИЛДЭГ ТӨРИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны чанар, хариуцлагыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төрийн байгууллагуудын 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлж, дүгнэсэн байна.

Үнэлгээний дүнгээр манай байгууллага “Шилдэг төрийн тусгай байгууллага”-аар шалгарч, хамт олны маань хичээл зүтгэл, хариуцлагатай ажиллагааг өндрөөр үнэллээ.

Дэмжиж тусалсан аймгийн засаг дарга, засаг даргийн зөвлөл, Аймгийн гэмт хэргэээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэдээ баярлалаа. 👮🏻‍♀️Энэхүү амжилт нь байгууллагын нийт албан хаагчдын идэвх санаачилга, нягт хамтын ажиллагаа, иргэдэд чиглэсэн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж ирсний үр дүн юм.

Цаашид төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэхийн төлөө улам хичээн ажиллах болно.