
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа нь сар шинийн баярын өдрүүдээр Бурхан Халдун хайрханд бараалхагчдын тоо эрс нэмэгддэг тул хяналт шалгалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Бурхан Халдун хайрхан”-ы соёлын өвийн харгалзан хамгаалагчидыг удирдлага, арга зүйгээр ханган “Цагаан арал” болон, “Хойд хориуд”-ын постод хүч нэмэгдүүлэн, нэмэлтээр хайрхны доод овоонд явуулын пост ажиллууллаа.

Мөн хайрханд бараалхагч иргэдэд хамгаалалтын горим дэглэм, замын нөхцөл байдлыг танилцуулж, анхаарал болгоомжтой зорчих, хог хаягдал хаяхгүй, уул овоонд хэвийн боов, сүү, чихэр амттан зэрэг байгальд шингэхгүй зүйл өргөхгүй, мод овоонд хадаг хийморийн дарцаг уяхгүй байх талаар анхааруулга санамж өгч дунд болон доод овоо түүний эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа. “Бурхан Халдун хайрхан”-ы соёлын өвийн харгалзан хамгаалагчид хяналтын үйл ажиллагааг тогтмол үргэлжлүүлэн ажиллаж байна
