Цахим тв.мн сайтаас УИХ-ын 126 гишүүнтэйгээ танилцъя булангийн 5 дугаар

Цахим тв.мн сайтаас УИХ-ын 126 гишүүнтэйгээ танилцъя булангийн 5 дугаар эхэлж байна.
Бид энэ цахим контентоороо иргэдэд зориулж парламентын 126 гишүүнийг нэрсийн дарааллаар танилцуулж, мэдэх эрхийг нь хангах зорилготой.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. 
2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудыг хамарсан баруун бүсээс Монгол Ардын Намаас (МАН) нэр дэвшин 74,199 санал аван сонгогдож, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан парламентын анхны чуулганаар Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан улс төрийн зүтгэлтэн юм.

Түүний боловсролын талаар ярьвал:

1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Холбоо мэдээллийн технологийн сургууль

2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль

  Дашзэвэгийн Амарбаясгалангийн ажлын туршлагын талаар ярьвал:

2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий менежер, захирал

2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга

2009-2012 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга

2015-2016 онд Монгол Ардын Намын сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга

2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2022.8 сараас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024-2025 онд Монгол Улсын Их Хурлын дарга

  Та УИХ-ын тухай танилцуулага мэдээллүүдийг манай сайтаас хүлээн авч үзээрэй.