ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ АЖИЛТАНГ БЭЛТГЭЛЭЭ

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөх” бэлтгэх ээлжит сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 4–6-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад загвар төсөл хэрэгжиж буй аймаг, дүүрэг, хороодын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд, мөн Улаанбаатар хот болон Дундговь аймгийн Жоб центр, Хөдөлмөрийн биржийн ажилтнууд зэрэг нийт 48 оролцогч хамрагдав.

Энэхүү сургалтад хамрагдсан оролцогчид цаашид “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөх”-өөр ажиллаж, ажилд ороход хүндрэлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжих, тэднийг бие даан амьдрахад чиглэсэн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж ажиллах юм.