ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Удирдах хороог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар байгуулан эхний хурлаа зохион байгууллаа.

Удирдах хорооны хуралд ГБХНХЯ болон ХХҮЕГ-ын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд, Нийслэлийн нийгмийн бодлогын газрын дарга, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар мөн Жайка, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Мөн орон нутгийн төлөөллүүд цахимаар оролцлоо.

ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл өгсөн. ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2026 оны нэгдсэн төлөвлөгөөний төслийг танилцуулж, гишүүдийн саналыг тусган баталлаа.

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тус Удирдах хорооны даргын хувиар, “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оролцогч талуудтай цахим болон тахимын шаардлагатай уулзалтуудыг тухай бүр зохион байгуулж, эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын төрийн захиргааны байгууллагууд, олон улсын байгууллагаас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг уялдуулж, орон нутгийн оролцоотой, өмнө нь хэрэгжсэн хөтөлбөрийн туршлагад үндэслэн үр дүнтэй хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.