Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран “Нэг – Эрүүл мэнд” төслийн хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар салбар дундын тандалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны гуравдугаар сарын 23-24-нд Хэнтий аймгийн Чингис хот, Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Гаалийн газар, Стандарт хэмжил зүйн газар болон хүнсний чиглэлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллийн 130 орчим хүн оролцож буй.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар асуулт асууж, санал бодлоо солилцон, тэр дундаа орон нутгийн түвшинд салбар дундын хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлийг тодорхойлохын ач холбогдлын чухлыг онцлов.