ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД С.ДАЛХААСҮРЭН ЕСБХБ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙВ

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны Евразийн Эрчим хүч хариуцсан захирал Шүле Киличийг /2026.03.24/ өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар болон хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Чойр-Сайншандын 230км ЦДАШ, дэд станц барих төсөл, Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл зэргийг хэрэгжүүлж байгаа бол Сайншанд-Цагаансуваргын чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станцын төсөл, Улаанбаатар/Сонгино/- Дархан чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станцуудыг өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн уулзалтаар талууд нэгдсэн сүлжээний оргил ачаалалд ажиллах батарей хуримтлууртай том чадлын нарны цахилгаан станцын төслийг олон улсын жишгийн дагуу өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар төвийн бүсэд хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов.