“МӨНГӨН МОД-2025” НААДАМ БОЛЛОО

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2025” ёслолын арга хэмжээ 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн театрт зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Уран бүтээлийн агуулга, түүхэн ач холбогдол, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг харж дүгнэдэг уг наадамд 183 уран бүтээлч өрсөлдсөнөөс:

Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, соёлын дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, соёл урлагийн судлаач гэсэн 14 төрлөөр шилдэг уран бүтээл, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 төрлөөр шилдэг уран бүтээлчийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардууллаа.