Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдаж буй “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” долоо хоногийн арга хэмжээний хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Судалгаанаас бизнес рүү” төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг нээж Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн ажлын албаны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацыг бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн чухал хөшүүрэг болохыг онцоллоо. Тэрээр судалгаа–бизнес–төр–хөрөнгө оруулагчдын уялдаа холбоог бэхжүүлэх, оюуны өмчийн хамгаалалт, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах нь судалгааг зах зээлд амжилттай нэвтрүүлэх үндэс гэдгийг дурдав. Мөн судалгааны ажлыг зөвхөн онолын түвшинд бус, бодит эдийн засгийн үр өгөөж бий болгох чиглэлд хөгжүүлэх шаардлагатайг хэмээн дурдав.
Арга хэмжээний эхний хэсэгт анагаах ухааны салбарын төслүүдийн үр дүн буюу эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Анагаах ухааны хүрээлэнгийн захирал Л.Тулгаа “Ус арчилгаа, ус ундааны эсрэг бүтээгдэхүүний туршилт судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл” төслийг танилцуулсан бол Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дэжидмаа “Уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурлан бүтээсэн эм бэлдмэлийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх” төсөл нь уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай уялдуулан баталгаажуулж, эмчилгээний практикт ашиглах боломжийг бүрдүүлэхэд төслийг танилцууллаа.
Мөн Гарааны Цахирам ХХК-ийн захирал Л.Батхүү “Уламжлалт мэдлэгт тулгуурлан хоол боловсруулах замын эмгэгт хэрэглэгдэх эм бэлдмэл үйлдвэрлэх технологи” төсөл, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хурандаа Т.Мөнх-Оргил “Хүн нэг бүрийг хамгаалах иж Armor kit” төслийг тус тус танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн “Элэг хамгаалах, хоргүйжүүлэх ‘Бар-Ус’ ундаа үйлдвэрлэх технологи” болон “Вирусийн эсрэг үйлдэлтэй ‘Талимон’ тосон түрхлэг үйлдвэрлэх технологи” А.Солонгоо, “Өмхий шимэлдгийн эфирийн тос агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи” О.Саранзэргэл зэрэг төслүүдийг танилцуулж, зах зээлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцэв.
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” арга хэмжээний 4 дэх өдрийн хүрээнд “Судалгаанаас бизнес рүү” төслүүдийн танилцуулга маргааш эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарын бизнесийн бэлэн санаагаар үргэлжлэх юм.





“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” арга хэмжээний 3 дахь өдрийн хүрээнд “Судалгаанаас бизнес рүү” төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалт (Хөдөө аж ахуй , Ангаах Ухааны салбар) арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-Идеатон” уралдаант арга хэмжээ зохион байгуулагдлаа

БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИНТЕГРАЦЧЛАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖУУДЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Худалдааг хөнгөвчлөх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров


