Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2019 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Баян-Өлгий аймагт айлчлах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинэчлэн барих шийдвэрийг гаргаж өнгөрсөн хугацаанд баригдаж өнөөдөр ашиглалтад ороод байна. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шинэ байрыг 28.5 тэрбум төгрөгийн өртөгөөр барьсан бөгөөд 100 ортой шинэ эмнэлгийн барилгаа Баян-Өлгий аймгийн эмч, ажилтнууд ашиглалтад оруулж, орон нутгийн...
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 130 БАЙГУУЛЛАГАД 1700 ГАРУЙ ЭМЧ, АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА
21 аймагт хүрч ажиллахаар гарсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн томилолт өнөөдөр Баян-Өлгий аймагт үргэлжилж байна. Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 130 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, 1723 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд 321 хүний их эмч, 22 уламжлалт анагаахын эмч, 74 багийн бага эмч, 433 сувилагч,...
Монгол Ардын намын дарга Н.Учрал Сэлэнгэ аймгийн намын гишүүдтэй уулзлаа
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал төвийн бүсэд ажиллах томилолтынхоо эхэнд Засгийн газрын хамгийн анхны байр болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Ардын түр Засгийн байрыг соёлын өвд бүртгэн, музейн чиглэлээр сэргээн засварлаж хадгалж хамгаалах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Үүний дараагаар Сэлэнгэ аймгийн намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзсан юм. Тэртээ 105 жилийн өмнө эх оронч...
Сүхбаатар аймгийн Онгон суманд “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Онгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг дарга, иргэд, малчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй нэгдсэн уулзалт хийв. Мөн тус уулзалтад хөрш зэргэлдээ Дарьганга, Наран, Баяндэлгэр сумын удирдлагууд ирж оролцлоо. ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит ажил хэрэг болгохоор салбарын яамнаас “Орон...
СУДЛААЧИД АМЬДРАЛЫН МӨЧЛӨГТ СУУРИЛСАН, САЛБАР ХООРОНДЫН НЭГДСЭН БОДЛОГЫН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц томоохон 3 судалгаа болох Бүс, орон нутгийн хүн ам зүйн өрсөлдөх чадварын судалгаа, Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт судалгаа, Монгол Улсын төрөлтийн шинжилгээг тус тус хийлгэснээ өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, МУИС-тай хамтран олон нийтэд...
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
21 аймагт хүрч ажиллах зорилготойгоор эхэлсэн томилолтын хүрээнд Ж.Чинбүрэн сайд болон яамны албаны хүмүүс ес дэх аймагтаа буюу Өвөрхангай аймагт ажиллаж байна.Одоогоор Эрүүл мэндийн сайдтай хийх албан уулзалт аймгийн Нутгийн захиргааны ордонд болж, сумдын эрүүл мэндийн төвийн дарга нар болон холбогдох албаныхан оролцож байна. Тухайлбал Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд 115 мянга гаруй...
“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ – 2027” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
Монгол Улсын Засгийн газрын 154-р тогтоолоор 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх стратегийн ач холбогдол бүхий уг шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Эрүүл мэндийг дэмжих жил – 2027” арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Уг арга хэмжээний төлөвлөгөөнд салбарын мэргэжилтнүүд, эмч ажилтны саналыг тусгах зорилгоор ЭМЯ-нд...
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧЭЭ
21 аймагт хүрч ажиллахаар гарсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн ажлын томилолт өнөөдөр Говь- Алтай аймагт үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн болон улсын 96 байгууллагын 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймгийн 57 мянга гаруй иргэнд хүргэж байна. Говь-Алтай аймгийн ард иргэдийн дундаж наслалт 73.1 байна. Эмэгтэйчүүдийнх...
БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨРӨХ ТАСГИЙГ “М-Си-Эс” ГРУПП 3.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ШИНЭЧИЛЖ БАЙНА
М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийг иж бүрэн шинэчилж байна. Тус эмнэлэг 1942 онд байгуулагдсан бөгөөд барилгын их засвар, шинэчлэл шаардлагатай эмнэлгүүдийн нэгт тооцогддог. 2025 онд Төрөх тасагт 1,236 эх амаржсан бөгөөд жил бүр 1,300 орчим нярайг аюулгүй, тав тухтай орчинд хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлж...
Засгийн газрын 2026.03.04-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл
Албаны нууцад авсан 894 мэдээллийг ил болгож, төрийн албаны авлига, хулгайг цэгцлэх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. Улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Эдийн засгийн өсөлтийг айл өрхөд хүргэх, өрхийн...



