
Албаны нууцад авсан 894 мэдээллийг ил болгож, төрийн албаны авлига, хулгайг цэгцлэх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
Улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Эдийн засгийн өсөлтийг айл өрхөд хүргэх, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах үндэсний хэмжээний санаачилгыг өрнүүлэхээр боллоо.
