Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.30) тохиож буй Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Парламент бол ард түмнийг төлөөлж, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох байгууллага бөгөөд олон талаас асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, олонх, цөөнхөө харилцан хүндэтгэх ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлдгээрээ нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлдэг чухал институци юм. Эдүгээ дэлхий даяар 190 гаруй улс, үндэстэн...
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна
Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ. -Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай...
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ.
Улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, дадлага туршлага солилцох зорилготой “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэлж, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.06.14/ “Тавантолгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, төрийн цэргийн...
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг...
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ
Эрхэм хүндэт Гомбожавын Занданшатар танд Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, улс орны хувь заяаг тодорхойлох хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсаныг 2020 онд хасах 4.6 хувийн уналттай байсан эдийн засгийг 2024 онд 4.9 хувь хүртэл өсгөж, нэг хүнд...
Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тендерийн “наймаа”-гаар гаршиж, АТГ-аас шалгах шаардлага бий болсон талаар хэвлэлийнхэн мэдээлэх болсон. Тэгвэл тэрбээр тендерийг баяжих аргаа болгохоос гадна хамт олон, найз нөхдөө урамшуулах “бэлэг” болгон ашигладагийг нутгийнхан ярьж байна. Энэ нь ч тус аймгийн тендер шалгаруулалтаас харагддаг.Тухайлбал, Засаг дарга Н.Энхбатын найз Б.Цолмон гэх бүсгүй Өмнөговь аймгийн “Unitel” компанийн салбарын...
200 тэрбумын хохиролтой дэлбэрэлтийн үр дүнд ирэх өвлийг бид ХАРАНХУЙ өнгөрүүлнэ
Зургаадугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө “ДЦС-3” ТӨХК-д осол гарч, залуу инженер амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ осол нь зөвхөн нэг хүний амь насаар тогтохгүй бөгөөд Монгол Улсад шууд болон шууд бусаар асар их хэмжээний бодит хохирол учруулаад байна. Тус станц нь нийт 198 Мвт-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим...
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОДЛОГО, СТРАТЕГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2025-05-2964 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг, дэлхийн хамгийн нөлөө бүхий зөвлөх байгууллагуудын нэг “Бостон консалтинг” групп, “Go Mongolia” Үндэсний брэндийг хөгжүүлэх хүрээнд “Эдэльман” групптэй хамтран ажиллаж байгаа билээ. “Аялал жуулчлалын дунд хугацааны...
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДМЫГ АЛБАН ЁСООР НЭЭЖ, ГАЛТ БАМБАРЫГ АСААЛАА
Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд үргэлжилнэ. Наадмын шигшээ шатанд 21 аймаг, 9 дүүргийн 6120 тамирчин 31 спортын төрлөөр 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Наадмын нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Засгийн...
Бангкокт Монголын Элчин сайдын гэргий харамсалтайгаар амиа алджээ.
2025 оны тавдугаар сарын 9-ний шөнө Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Орон нутгийн цагдаагийн байгууллага 01:09 цагийн орчимд дуудлага хүлээн авч, хэргийн газарт очиход талийгаач дөрөвдүгээр давхрын террас дээр...








