16450

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОДЛОГО, СТРАТЕГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-05-2964

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг, дэлхийн хамгийн нөлөө бүхий зөвлөх байгууллагуудын нэг “Бостон консалтинг” групп, “Go Mongolia” Үндэсний брэндийг хөгжүүлэх хүрээнд “Эдэльман” групптэй хамтран ажиллаж байгаа билээ.

  • “Бостон консалтинг” группийн захирал Жейми Карр “Аялал жуулчлалын үндэсний хөгжлийн стратеги”
  • Эдэльман компанийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Бүтээлч захирал Тим Грин “Go Mongolia 2.0” үндэсний брэндийг олон улсад сурталчлан таниулах нэгдсэн стратеги
  • “Үнэт санхүүгийн нэгдэл”-ийн төлөөлөгч аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн талаар тус тус салбарын төлөөлөгчид болон хүндэт зочдодоо танилцууллаа.  


“Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийн хүрээнд 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын экспортыг бий болгож, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх зорилго тавиад байна. Энэхүү аялал жуулчлалын стратегийн эрхэм зорилго бол “Монгол Улсыг байгаль, адал явдал, соёлын өв, амарлихуйн аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэх газар болгон тогтвортой хөгжүүлж, сурталчлах” юм.


Стратегийн хүрээнд АНУ, Герман, БНСУ, ОХУ, БНХАУ тэргүүтэй 13 зорилтот зах зээлийг тодорхойлж, гол сегментийг Соёлыг сонирхсон залуучууд, Өрнө дорнын ахмад аялагчид, Байгаль, адал явдалт аялал сонирхогчид хэмээн үзэж байна. Иймд Монгол Улс байгаль, адал явдал, соёл, өв уламжлал, түүх дээрээ тулгуурласан аялалуудыг илүү хөгжүүлж, жуулчдын сонирхлыг татах нь чухал гэж үзэж байгаа билээ.

Монгол Улс цаашид аялал жуулчлалын стратегиа бүрэн хэрэгжүүлэх хүрээнд:

  • Агаарын тээврийн сүлжээг сайжруулах
  • Дэд бүтцийг хөгжүүлэх
  • Аялал жуулчлалын шинэ кластерууд бий болгох
  • Жуулчны аяллын үйлчилгээг сайжруулах
  • MICE ба тусгай сонирхлын аяллууд
  • Дотоодын болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг 14 стратегийн гол зорилтын хүрээнд багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: Соёл спор,т аялал жуучилал, залуучуудын яам