Зургаадугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө “ДЦС-3” ТӨХК-д осол гарч, залуу инженер амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Энэ осол нь зөвхөн нэг хүний амь насаар тогтохгүй бөгөөд Монгол Улсад шууд болон шууд бусаар асар их хэмжээний бодит хохирол учруулаад байна.

Тус станц нь нийт 198 Мвт-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг дангаараа хангахаас гадна хүнс, ноос ноолуур, арьс шир, барилгын материалын үйлдвэрлэлийн 88 аж ахуйн нэгжийг технологийн уураар хангадаг. 

Тэгвэл энэ дэлбэрэлтээр ДЦС-3 станцын хамгийн шинэ буюу 2015 онд Чингис бондынсанхүүжилтээр суурилуулсан, өнөөдрийн ханшаар 200 тэрбум төгрөгийн үнэ бүхий 50Мвт-ийн хүчин чадалтай турбин генераторгэмтээд байна. 

Хамгийн харамсалтай нь энэ генератор эргэн сэргээгдэхгүйгээр гэмтсэн бөгөөд энэ ослын үр дүнд Монгол Улс 100 Гкал цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх гарцаагүй байдалд орлоо.

Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилийн хугацаандУлаанбаатарчууд цахилгаан дулааны хомсдолтой байх ба ирэх өвөл нийслэл тэр чигтээ хөлдөх бодит нөхцөл үүсээд байгаа юм.

Дэлбэрэлтэд өртсөн 50 Мвт-ын турбингенераторыг хэрвээ хэвийн горимоор ажиллуулж байсан бол хамгийн багадаа 200 мянган цаг буюу 30 жил орчим тасралтгүй ажиллах хүчин чадалтай байжээ.

Гэвч хэрэг гардаг өдөр тус станцын удирдлагуудын заавраар турбин генераторын туршилт тохируулга, ЧВА, АЧР-н хамгаалалтыг шалгах ажиллагаа явуулсан байх ба ингэхдээ горимд шилжүүлэх явцад алдаа гарч, дэлбэрэлт үүсгэжээ.

Генераторыг шинээр авч, дахин суурилуулахад хоёроос гурван жил буюу 24-36 саршаардлагатай байдаг төдийгүй генератор, түүнийг дагалдах тоног төхөөрөмжүүд нь одоогийн зах зээлийн ханшаар 100 саяам.долларын үнэтэй.

Харин манай улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдал энэ хэмжээний эрсдлийг даван туулах чадамжгүй учраас нийтээрээ 00 зогсолт хийх гарцаагүй байдалд орсон гэдгийг салбарынхан хэлж байна. 

Тэгвэл энэ ослын хариуцлагын асуудал тус станцын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, ерөнхий инженер Н.Чимиддорж нартай шууд холбогдоно.  

Цаашлаад Эрчим хүчний яам хариуцах ёстой боловч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг хэргийн зангилааг өөрөөсөө холдууж “Цахилгаан станцуудыг “Эрчист Монгол” ХХК руу шилжүүлсэн” гэж мэдэгдсэн. 

Гэвч “Эрчист Монгол” ХХК-ийн харьяанд нэг ч станц шилжиж ирээгүй, удирдлагын бүтэц нь 100 хувь Эрчим хүчний яаманд байгаа талаартус компаниас мэдэгдээд байгаа ба өнөөдөр энэ асуудал хариуцах эзэнгүй халуун сэдэв болоод байна. 

Эцсийн дүндээ энэ бол Монгол Улсын Засгийн газрын чадамжгүй байдал, мэргэжлийн бус, аливаа намын чадваргүй хүмүүсийн томилгооны үр дүнд ирэх өвлийг нийслэлчүүд бид харанхуй туулах нь ээ.