ХЭЭРИЙН ТҮЙМРҮҮДИЙГ БҮРЭН УНТРААЛАА.

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 09-нд гарсан хээрийн түймэр,11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.

Түймэрт өртсөн талбай, хохиролыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалж байна.

Иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь хүний санамсаргүй үйлдлээс үүдэлтэй байдаг тул иргэд, малчдыг
-Ил задгай гал түлэхгүй байх
-Тамхи, шүдэнзний галыг ил хаяхгүй байх
-Машины яндангийн оч баригчийг бүрэн бүтэн байлгах
-Шаардлагатай бол ойролцоох устай сав, галын хор зэргийг бэлэн байлгахыг анхааруулж байна.

Цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй, хуурайшилт өндөр байгаа энэ үед ой, хээрийн бүсэд зорчих иргэд, малчид, аялал зугаалгаар явагсдыг сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас уриалж байна.

🛑 Галаас урьдчилан сэргийлэх нь бидний үүрэг! 🛑