Олон улсад захион байгуулагддаг APSYS 2025

       “Ази Номхон далайн орны залуу эрдэмтэдийн судалгаа бүтээлийн уралдаан”-д эрдэм шинжилгээний бүтээлүүд нь физик, математик, мэдээлэл зүй, байгаль орчны шинжлэх ухаан, Амьдралын шинжлэх ухаан гэсэн таван том салбарт хуваагдаж явагддаг. 2025 оны энэхүү уралдаан нь Тайвань улсын нийслэл Таепэй хотын Үндэсний их сургуульд  2025.7.23-2025.7.25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дэлхийн 50 гаруй орны  200 гаруй залуу эрдэмтэн судлаачдыг оролцуулсан байна.

Энэ жил Квант механикийн онол үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Квантын жил уриан дор явагдаж байгаа тус уралдаанд Монгол улсыг төлөөлж оролцсон.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 11-р сургуулийн сурагч  Э.Энхлин, А.Сарангуа нар  Амьдралын шинжлэх ухааны ангилалд Тусгай байрын шагнал хүртжээ.

     Тэд энэхүү шагналыг Шүлтлэг бороо, цаснаас харшил үүсгэх боломжтойг баталж хүний биед үүссэн харшлийг анхааралдаа авч 6 сар судалсны эцэст ЭКО амьдралд ойр бүтээгдэхүүнээр харшлын тос боловсруулан гарган авч бодит бүтээлтэй оролцсон байна.  

      Мөн Нийслэлийн Ерөнхий боловсролын 11-р сургуулийн 11б ангийн сурагч О.Мүсүд, Н.Чойжамц, 10в ангийн сурагч М.Чинболор, У.Мишээл нар Байгаль орчны шинжлэх ухааны төрөлд Тусгай байрын шагнал хүртсэнээр Монгол улсын физик, математик, мэдээлэл зүй, байгаль орчны шинжлэх ухаан, амьдралын шинжлэх ухааны боловсролын түвшин хэр өндөрт хөгжиж байгааг  харуулж чадлаа.

Тэд шинжлэх ухааны сэдвээр  судалгааныхаа үр дүнг танилцуулан  олон улсын эрдэмтэн доктор янз бүрийн салбарын мэргэшсэн мэргэжилтэн багш шинжээчдээс үнэлгээ авч Монгол улсынхаа нэрийг олон улсад амжилттай сайн гаргаж эх орондоо амжилт дүүрэн ирлээ.

APSYS нь 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш  Ази Номхон далайн бүсийн дунд сургуулийн сурагчдад шинжлэх ухааны судалгааны нийтлэл, солилцооны платформоор хангах үүрэг хүлээсээр ирсэн байна.

Ажилт үзүүлсэн сурагчдадаа талархал илэрхийлж, цаашдынх нь судалгаа бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Олон улсад эрдэм мэдлэг сурсан судалсан хийсэн бүтээлүүдээрээ Монгол улсынхаа нэрийг гаргаж амжилттай оролцсон багш сурагч нартаа талархал илэрхийлье.