
ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгуулдаг Дорнын эдийн засгийн форум есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд болох юм. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар тус форумд оролцохоор Владивосток хотод очжээ.
Тодруулбал энэ жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол, Вьетнам, Энэтхэг, Хятад, Лаос, Малайз, Тайланд зэрэг 70 гаруй орны 7100 гаруй зочид төлөөлөгч оролцохоор болсон байна.
