
Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2025 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Булган аймгийн Онцгой байдлын газар, Боловсролын газартай хамтран “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр суралцагчдад зориулсан ОНОЛ БА ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТ зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн захирагч бригадын генерал Б.Ууганбаяр сургалтыг удирдан чиглүүлж, Булган аймгийн ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургууль, Спортын дунд сургууль болон политехник коллежийн нийт 1300 орчим суралцагч хамрагдсан байна.

Сургалтын зорилго:
Хүүхэд багачуудыг гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах ухаанд сургах
Хамтач үзлийг төлөвшүүлэх, эх оронч үзлийг бий болгох
Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдээлэл олгох
Энэ зорилгын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сургалт, танхимын хичээлээр:
Газар хөдлөлтийн үед авах хариу арга хэмжээ
Галын аюулгүй байдал
Эмнэлгийн анхан шатны тусламжийн онолын мэдлэг
Биеэр гүйцэтгэх дадлага, сургуулилт
Газар хөдлөлтийн аюул чичирхийлэл, утаат орчин, өндрөөс аврах ажиллагааны дадлагын зориулалттай “Мазаалай” хөдөлгөөнт автомашины дадлага
Багийн ажиллагаанд суурилсан ус зөөвөрлөх
Гал унтраах сургуулилт
Саадыг даван туулах сургуулилт
Утаажилтын бүсээс аврах ажиллагаа
Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага

Тус үйл ажиллагаанд оролцогчид онолын мэдлэг болон дадлага сургуулилт хосолсон иж бүрэн сургалтад хамрагдсанаар гамшгийн үед зөв үйлдэл хийх чадварыг дадал болгоход суралцаж, багийн ажиллагаа болон онцгой нөхцөлд ажиллах мэдлэг чадвараа нэмэгдүүлсэн байна.
