
Орхон аймаг. tsahimtv.mn сайтын сурвалжлах багийнхан өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйлдвэрийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болох ган бөмбөлөгний үйлдвэрлэл, хэрэглээ, тендерийн үйл явцын талаар бодит сурвалжилга хийж байна.
Ган бөмбөлөг гэж юу вэ? Ган бөмбөлөг нь Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн тээрмийн гол хэрэглэгдэхүүн юм. Хүдрийг нунтаглах явцад тээрмийн дотор эргэлдэн, хүдэртэй мөргөлдөж буталж нунтагладаг “нууц зэвсэг” гэж хэлж болох хэсэг.

Эдгээр ган бөмбөлөгийн чанар нь үйлдвэрийн бүтээмж, бүтээгдэхүүний гарц, зардлын үр ашгийг тодорхойлдог чухал хүчин зүйл болдог.

Тендер хэрхэн явагддаг вэ? Ган бөмбөлөг нийлүүлэх тендерийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системээр зарлаж, ил тод, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулдаг.
Тендерт оролцох компаниудын техникийн шаардлага, бүтээгдэхүүний чанар, туршилтын дүн, үнийн санал зэрэг нь тусгай үнэлгээний шалгуураар дүгнэгддэг бөгөөд хамгийн үр ашигтай, баталгаатай саналыг сонгох зарчим баримталдаг байна.
Сурвалжлах баг энэ удаагийн сурвалжилгаар: Ган бөмбөлөгний үүрэг, чанарын шалгуур Тендерийн ил тод байдал, үнэлгээний процесс, Мөн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд үзүүлэх нөлөөллийн талаар бодит мэдээлэл, хариултыг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.
www.tsahimtv.mn — Бодит баримт, итгэлтэй эх сурвалж.
